Т.Аюурсайхан: Засгийн газар маш удаан, ур чадваргүй ажиллаж байна
2009 онд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний санхүүжилт авч байв. Тэгвэл энэ удаа түүнээс 2 дахин их хэмжээний санхүүжилт буюу 440 сая ам.долларын зээл авах мэдээг амралтын өдөр дуулгав. Иймээс сар шинийн дараа ээлжит бус чуулган хуралдах шаардлага тулгарч байгаа юм. Монгол Улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдснаар төсөв санхүүгийн нэлээд чанга бодлогыг баримтлах ёстой өчигдөр албаныхан дуулгасан. Ингэснээр УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр мартагдаж байгаа гэхэд буруудахгүй.

Тэгвэл эрх баригч хүчний гишүүн Т.Аюурсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Харамсалтай байна Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн "Extended Fund Facility" хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болж байна. "Stand-by" хөтөлбөрөөс илүү хүндэрсэн үед хэрэгждэг уг хөтөлбөр Украйн, Египет, Пакистан, Тунис, Ангола, Иордан зэрэг улсад хэрэгжээд явж байна. Хөтөлбөрийн сөрөг талуудын зэрэгцээ эерэг талууд байгаа боловч үүндээ тулсанд нь харамсалтай байна. Сонгуулийн дараа нөхцөл байдлыг мэдсээр байж "би чадна, жинхэнэ мэргэжлийнх" гээд уралдан ажил авцгаасан, чадсангүйд харамсаж байна. Энэ олон сар өнгөрч байхад Засгийн газар маш удаан, ур чадваргүй ажиллаж байна. Гол нэрийн экспортын барааны үнэ ингэж сайхан өсч байхад энэ их баялагтай, энэ жижиг эдийн засгийг босгочихож чаддаггүй. Олон сая доллар, олон их наяд төгрөгийг хувааж идээд, цацаад дуусгасан хүмүүстэй өөрсдөө хуйвалдсан мэт хаацайлан хамгаалж, хуулийн хариуцлагад татдаггүй, зувчуулсан мөнгийг эргэж төлүүлж чаддаггүй. Нам харгалзахгүй оффшорчдыг шалгаж, хулгайн мөнгийг нь татаж чаддаггүй. Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70 хувийг эзэмшдэг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар томилсон 2 хүн Сангийн сайдын хоёр талд сууж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй. Сонгуулийн өмнө нөхцөл байдлыг мэдсээр байж амласан. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийдэг эдийн засагч, УИХ-д эрдэмтдээ төлөөлж байгаа хүнийхээ хувьд бодлоо хуваалцлаа.

П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-21 02:03:27
    MAN-YN LALARUUD ULSYG MAANI SUYDLELEE. KHARAAL IDMERUUD
    66.181.176.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-20 12:04:05
    Маш зөв ярьжээ. Дараагийнхаа нүүдлийг шуурхай хийх хэрэгтэй
    66.181.189.209
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭН ХЭЛЖ БАЙНА ДАА 2017-02-20 11:04:31
    ЭНЭ НАМД ГАНЦ ГАЙГҮЙ ЗАЛУУ БАЙГАА НЬ ЭНЭ БОЛОЛТОЙ
    202.72.245.205
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-20 10:38:22
    yag unen uneheer haramsaltai baina odoo bas ch boloogui uruur uriig darj ehellee tsaashdaa yahiig burhan l medeh bh daa
    121.101.177.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-02-20 07:27:56
    тэгээд хурдан чадварлаг хүмүүсээр солиоч хий дэмий хашгараад байхаар өөрөө бас хийгээд үзвэл зовлонг ойлгох байхдаа
    202.179.27.174
    Мэдэгдсэн Хариулах
  • batbayar 2017-02-20 07:00:42
    mundag zaluu yumaa. unen l helsen bna shuu de. manaih arai denduu yumaa. zasgiin gazar gj ulbiisun iimch erunhii saidtai baih gj de.
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2017-02-20 06:31:58
    цэвэр/байг-жийн технологи инженерээ хамаатнаараа сольдог нөхцөлд шуурхай ажиллаач, П.Гоо гал дээр тос асгаад, чиний үүрэг ийм үү, нийтийн эрх бол яаж гарах гэдэ...
    49.0.212.233
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-20 05:54:31
    heleh neg uur ,hiih neg uur hudlaa unen shuumjleed yahaw umnu n idsen uusan humuusiin tuhai yrisaa!ard tumen uuniig harj bn.
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • "мэт" биш ээ  2017-02-20 05:32:31
    "хувааж идээд, цацаад дуусгасан хүмүүстэй өөрсдөө хуйвалдсан мэт хаацайлан хамгаалж" - мэт биш ээ, оролцсон болохоор л хий хашгирахаас өөр юм хийж чадахгүй ба...
    103.26.192.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-02-20 05:26:13
    Ардчилсан нэртэй хулгайч луйварчдын намын баасан баас, тарьсан хогийг МАН-аас өөр цэвэрлэх улс төрийн хүчин байхгүй учраас ард түмэн итгэл хүлээлгэсэн. Адилхан ...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН мөрийн хөтөлбөр = ЗАЛИЛАН 2017-02-20 05:02:02
    МАНгаруудын мөрийн хөтөлбөр угаасаа л ЗАЛИЛАН байсан шүү дээ. 90 жил энэ улсыг нэг самарч байна даа Хийсэн юм юучгүй мөртлөө баяжсан хулгайчаар дүүрэн нам
    49.0.204.205
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2017-02-20 05:00:56
    угаасаа хир чадал нь энэ биз дээ, хөөрхий
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-20 04:44:02
    300 сая.ам.дол, 20 дахин их, 440 сая ам.дол, ПГОО чи өөрийн бичсэн 3 тоогоо дахиад нэг сайн шалгадаа, минийхээр бол 1,4 дахин л их юм харагдаад байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах