Их цэвэрлэгээнд идэвхгүй оролцсон ААН-үүдэд торгууль ногдуулав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, ААН байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэх, орон сууцны хороолол доторх зам талбайн цас мөсийг цэвэрлэх, гэрлийн шон дээрх зарлал наалтыг хуулах гэсэн чиглэлээр зохион байгуулав.

Цэвэрлэгээнд худалдаа үйлчилгээний 6473 аж ахуйн нэгж, нийслэл, дүүргийн харьяа төрийн үйлчилгээний болон захиргааны 489 байгууллага, ерөнхий боловсролын 97 сургууль, 135 цэцэрлэг, 35 их дээд сургуулийн нийт 28730 хүн оролцож, 2,8 сая м.кв талбайгаас 2462 тонн хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан байна.

Мөн тус цэвэрлэгээгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэгээнд идэвхгүй оролцсон аж ахуйн нэгжүүдэд 1,6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.