Сар шинийг угтан 21.7 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтан Баянзүрхдүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. 

Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1130 аж ахуйн нэгж, байгууллагын 2434 иргэн,Ерөнхий боловсролын 18 сургуулийн 234 хүн, 12 их дээд сургуулийн 109 хүн, 11 цэцэрлэгийн 158 хүн, 94 СӨХ-ийн 492 хүн, 79 төрийн байгууллагын 562 албан хаагчид нийт 88650м2 талбайн 121.7 тонн  хог хаягдлыг цэвэрлэжээ.

Нийтлэг үйлчилгээний  дөрвөн газар 464.5  тонн хог хаягдлыг 59 машинаар 146 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн байна.  Мөн цэвэрлэгээнд 81 зам талбайн үйлчлэгч ажиллаж явган хүний замын 18000м2 талбайн  цас, мөсийг  цэвэрлэсэн.  Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 28 хэлтэс алба,Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, “Шинэ тосгон ТББ, дүүргийн 28 хорооны цэвэрлэгээний явц байдалд газар дээр хяналт тавьж хамтран ажиллалаа. Хяналт шалгалтын хүрээнд 40 байгууллагад мэдэгдэх хуудас олгож, Хог хаягдлын тухай хуулийн дагуу цэвэрлэгээнд оролцоогүй 1 байгууллагад 240.000 төгрөгийн торгууль ногдуулав.  Дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан “Холбоо трейд” ХХК , “Бажамандал” ХХК нь нийт  гэрлийн шонг цэвэрлэлээ. 

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.