Монголын иргэний нисэхийн салбарыг үгүй хийхийг санаархаж буй улс төрчид хэн бэ
Далайд гарцгүй Монгол орны хувьд Агаарын тээврийн салбар бол стратегийн чухал ач холбогдолтой. Товчоор хэлбэл агаарын тээврийн салбарт үндэсний эрх ашгийг орхигдуулбал аюул учирна. Яг ийм харамсалтай явдал Гүржийн агаарын тээврийн салбарт тохиолдсон юм. Тодруулбал:

2005 онд Михаил Саакашвили Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийн тийз Европтой харьцуулахад үнэтэй байна хэмээн байнга гомдоллодог байсан нь цаагуураа Туркуудын ашиг сонирхлыг төлөөлж улсынхаа авиа компаниудыг дампууруулах замд хөтлөсөн гэж ажиглагчид шүүмжилдэг. Тэрээр үндэсний тээвэрлэгчид нараасаа ирүүлсэн өртөг бууруулах боломжгүй хэмээсэн үндэслэлтэй тайлбар, баримтыг хүлээн авалгүйгээр ”Хямд нисч чадахгуй бол, чаддаг гадаадынхан нисэг” гэсэн хариу өгч удалгүй гадаадын дурын тээвэрлэгч Гүржийн дурын нисэх буудал руу зөвшөөрөлгүй нисдэг болжээ. Ингээд 10 хүрэхгүй жилийн дотор Гүржийн агаарын тээврийн 17 компаниас 14 нь дампуурав. Ингээд гадны авиакомпанид зах зээлээ булаалгасан Гүржийн тухай нийтлэлүүд тухайн үед олноор гарч , Саакашивил Гүржээс хөөгдөн Украины Одесс мужийн захирагч болохдоо ч энэ санаагаа давтахаар оролдон бүтэлгүйтсэн байдаг.

Туркийн ЗГ үндэсний агаарын тээвэрлэгчээ онцгой дэмждэг

Гүржийн ерөнхийлөгч асныг амжилттай “лобби”-дож улсынх нь агаарын тээврийн салбарыг элгээр нь хэвтүүлсэн Туркиш Эйрлайнс компани улсынхаа ЗГ-ын онцгой дэмжлэгтэйгээр “бойжигдож” өдий зэрэгт хүрчээ. 1933 онд Турк улсын төрийн өмчийг оролцуулан тавхан онгоцтой байгуулагдсан “Туркиш Эйрлайнс” компани өнөөдрийг хүртэл өргөжин тэлсээр дэлхийн 282 чиглэлд 298 онгоцоор нислэг үйлддэг асар том групп болон өндийжээ. Энэ компани сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт огцом хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсний нууц бол Туркийн ЗГ үндэсний агаарын тээвэрлэгчээ онцгой дэмжиж ирсний тод илрэл юм.

Дэлхийн агаарын тээврийн зах зээлийг Ойрхи Дорнодын нислэгийн компаниуд булаан эзлэж АНУ-ын “Виржин Америка”, “Америка Эйрвэйс”, Их Британийн “Бритиш Эйрвэйс” болон Германы “Луфтанса” зэрэг өрнөдийн топ авиа компаниуд түүх болон үлдэх гунигт жагсаалт өршөөлгүй бичигдсээр байна. Жагсаалтаас харвал Туркиш Эйрлайнс сүүлийн жилүүдэд огцом өндөр амжилт үзүүлж байгаа нь 2015 онд дэлхийн топ авиа компаниудын жагсаалтын дөрөвдүгээрт 2016 онд долдугаарт бичигдсэнээр батлагдана.

Ажиглагчдын бичиж байгаагаар “Туркиш Эйрлайнс” –ийн өрсөлдөөний арга нь түрэмгий бөгөөд зальжин байдгаараа өөрийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшний нөлөө бүхий хүмүүсийг татан оролцуулж чаддаг байна.

Америкийн авиа компаниуд хүртэл “Туркиш”-ээс айж эмээхдээ Төрийн Департаментдаа хандан тусгай бодлогоор үндэсний компаниудаа дэмжээч хэмээн гуйж байсан удаатай. Хүчирхэг гүрний олон жилийн түүхтэй компаниуд ингэж хандаж байхад жижиг орнуудын зах зээлийг эзлэх нь “Туркиш Эйрлайнс”-т амархан биз ээ. Харин Монгол улс яг одоо Гүржийн алдааг давтах уу ? үгүй юу гэсэн сонголтон дээр байна.

Тэд яагаад Монголын зах зээл рүү тэмүүлэв?

“Туркиш Эйрлайнсын дараагийн бай нь Монгол уу” хэмээх нийтлэл цахим орчинд тархаж эхэллээ. Анх 2012 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд улам өргөжүүлэх талаар сүүлийн жилүүдэд яригдсаар байна. Зах зээлийн зарчмаа дагаад зөвхөн Монгол бус манайхтай ижил хөгжилтэй, газар зүйн хувьд ойролцоо оршиж байгаа улс орнуудын иргэний агаарын тээврийн орон зайг эзлэхээр тэмүүлж байгаа нь дамжиггүй юм. Энэ нь хууль бус зүйл огт биш, зах зээлийн зарчим ч гэлээ Монгол руу тэмүүлсэн дэлхийн аварга том авиа компаний эрх ашгийг хамгаалан, эсрэгээрээ үндэсний эрх ашгийг үл ойшоон эрх мэдлээ хэтрүүлж буй улстөрчдийн баадууны түлхүүрийг чангалж суугаа “нууц” бүлэглэл байна хэмээн хардахад хүргэж байна. Гүржид экс ерөнхийлөгч Саакашвили гэх том тулыг шидсэн торондоо оруулж дөнгөсөн туркууд Монголын жараахайнуудыг барихад юухэн байхав гэдгийг санахад илүүдэхгүй.

Монголын иргэний нисэхийн салбарыг үгүй хийхээр санаархаж буй улстөрчид хэн бэ?

Одоогоос жилийн өмнө МИАТ-ийн экс захирал Г. Жаргалсайханыг “Туркиш Эйрлайнс”-тай гэрээ байгуул хэмээн сайд асан М. Зоригт шахалт үзүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй нийтлэгдэж байсан. Угтаа бол Монгол, Турк хоёр улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга нарын 2012 онд байгуулсан “Агаарын харилцааны хэлэлцээр”-т Туркиш Эйрлайнс Монгол руу, МИАТ Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй хэмээн заажээ. Гэтэл “Туркиш Эрлайнс”- ийнхан барьцаа ахиулж том онгоцоор долоо хоногт хийх нислэгээ тав болгох тухай Монголд ашиггүй санал тавьсан тул гэрээ хийх боломжүй гэж экс дарга Г.Жаргалсайхан нь шийдвэрлэсэн байдаг . Энэ асуудал ингээд эцэслэгдсэнгүй зөвхөн “Туркиш Эйрлайнс”-аар зогсохгүй “Эйр Пусан”, “Эйр Астана” гэсэн гадны 3 том авиа компаний дунд Монголын иргэний агаарын тээврийн салбарыг үгүй хийх “тулаан” өрнөж байна. Тавхан онгоцтой МИАТ тэдэнтэй тулалдаад “барахгүй”.

Утсан хүүхэлдэй болсон улстөрчдөөс чухам хэн нь түрүүлж стратегийн чухал ач холбогдолтой энэ салбараар тоглох бол? Эсвэл хэн нь түрүүлж аварч үлдэх бол?

Монгол Улсын язгуур эрх ашиг бүү хөндөгдөөсэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • joy 2017-02-22 03:08:05
    Mongolchuud het hurdan bayajhiig boddogoos anhaarald ih urtuh yumdaa bodoh l heregtei dee. Gadniihan ehleed heden jil ashiggui nisne tegeed manaihan dampuurhaar...
  • зочин 2017-02-20 09:32:43
    МИАТ-ийн тийз сонголтгүй маш үнэтэй Сеул тариф Бээжингээс АНУ явахаас үнэтэй гээд боддоо. Тэгээд аюулгүй байдал бүрэн алдагдсан, Улс төрчдийн шахааны бизнес
  • T 2017-02-20 08:56:08
    Türkin nislegiin davuu Tal bol ilvv astaa avch bolno.!!!!! MIAT bol hestvv
  • Varina 2017-02-20 07:47:26
    Ene miat hend heregtei ym be une buulga buulgaj chadahgui bol dampuur
  • зов штээ 2017-02-20 05:50:00
    Зов штээ хаана хямд байна тэруугээр ниисэнэ биз дээ. Та унтэйгээр нь ниисэх уу. Би Бэжин руу арай хямд гэж Эйр чайнагаар ниисдэг
  • Ayalagch 2017-02-20 05:30:48
    Tegeed Gurj yaj hohirood bga yum be ? Bi Gurj yavj uzsen , nadad harin ch gadaadyn agaaryn kompaniuud orsoldood tiiznii une hymd bsn, nisleguud nemegdsen
  • МИАТ яагаад дотроо баян бэ? 2017-02-20 03:29:22
    Эдний их, бага албан тушаалтангууд гэж хэмжээлшгүй эрх ямба, тусгай хангамж, өндөр цалинтай хүмүүс байх юм. МИАТ нь хүнд байдалд байна гээд байхад шүү дэ????
  • zochin 2017-02-20 03:20:30
    Mongolchuud miny ee onoo margaashiin hyamd nisleg bol yah ve. ireeduid irgenii agaariin teevriig gadniihan ezemshvel onoodriin hyamdaas hed dahin unetei bolno. ...
  • Мэндээ 2017-02-20 03:04:33
    Г.Жаргалсайхан чинь өөрөө Туркиш руу очоод танайх манайх руу нисээч. Бидэнд онгоц түрээслээч гээд солиороод яваад байсан шүү дээ.
  • о 2017-02-20 02:38:11
    Туркууд маш овжин зальтай хүмүү шүү. Одоо монголчууд МИАТаа сонгох нь багасч хэдхэн цаасны зөрүү харж Turkish-ээр Европ руу нисэцгээдэг болсон байна лээ.