Хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт: “ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал Хууль сахиулахын Их сургуулийн 3 давхарын танхимд эхэлнэ.


09:30 цагт: Шангрила Зочид буудлын их танхимд “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт эхэлнэ.


11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн ёс зүйн хорооны "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагуудаас хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлнэ.


11.00 цагт: Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Дээрх асуудалтай холбоотойгоор МҮЭ-ийн холбооноос  хэвлэлийн хурал зарлалаа.


14:00-16:30 цагт Хүннү Моллд Нийслэлийн Халамж үйлчилгээний газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хан-Уул Дүүрэг хамтран үндэсний амьжиргааны түвшингээр 5-аас доош үнэлгээтэй 350 айл өрхөд өнгөрсөн 3 жилийн турш хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал" хөтөлбөрийн "Гэрчилгээ гардуулах ёслол"-ын ажиллагаа болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.