
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд хэд хэдэн онцлох үйл явдлууд өрнөлөө. Сүүлийн үед иргэдийг ихээхэн төөрөгдүүлээд байсан “Жи тайм” сүлжээний бизнесийн захирлыг бусад хүмүүсийн хамт өнгөрсөн мягмар гарагт нисэх онгоцны буудал дээрээс баривчлан саатуулаад байгаа. Мөн Манжуурын замд даваа гарагт Монгол иргэд осолдож, таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ингээд бид өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрөгч 12-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрынхан “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас баривчилсан байна. Түүнд Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч тэрбээр хил даван зугтах гэж оролдсон учир ийнхүү баривчилсан байна.
Албаныхан Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман хүнийг баривчилсан бөгөөд тэднийг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж байгаа юм байна.
ЭЦГ-аас түүнд энэ сарын 10-нд хилийн хориг тавьсан байна. Харин энэ өдөр түүний эхнэр хил давжээ. ЭЦГ-ын эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас Ж.Маратын эхнэрт хилийн хориг тавьсан ч тэрээр тухайн өдөр Монгол Улсын хилээр гарч чаджээ. Одоогийн байдлаар саатуулаад буй нэр бүхий найман хүний дансан дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа ба эцсийн байдлаар хэдэн Монгол хүнийг хохироосон болон хэдэн төгрөг угаасныг нь тогтоохоор мөрдөн байцааж эхэлжээ.
Манжуурын замд Монгол иргэд осолдож, таван хүн амиа алдлаа
Өвөрхангай аймгийн таван иргэн БНХАУ-ын Манжуур хот руу аялж явахдаа энэ сарын 15-ны өдрийн 15 цагийн үед осолд орон нас барсан харамсалтай хэрэг гарсан.Тэд Дорнод аймгийн төвд сургалтанд суугаад цаашаа Манжуур хот руу бизнес аяллаар явахдаа Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ авсан бөгөөд замд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ нас барсан байна.
Ослын үеэр амьд үлдсэн хүн байхгүй болохоор Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлж байсан билээ.
Улмаар Өвөрхангай аймгийн удирдлагууд, Онцгой комиссийн гишүүд урд урд шөнө шуурхай хуралдаан хийж, осолд орсон иргэдийн шарилыг авчрах ажлын хэсгийг 16-ны өглөө явуулсан билээ.
Гадаад харилцааны сайд хойд хөршид айлчлав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчиллаа. Айлчлалын үеэр ОХУ-аас авахаар санал тавьсан 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хөнджээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад Хөгжлийн банкаар дамжуулж өгч буй ОХУ-ын нефть бүтээгдэхүүнийг худалдан авах 300 сая ам.долларын зээлийн хүүгийн асуудлыг ярилцаж, ойлголцолд хүрсэн байна.Тэрбээр “ОХУ-ын талтай олон асуудлыг ярилцсан. Хоёр улсын улс төрийн харилцаа сайн байгаа. Одоо худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын түншлэлээ ахиулъя гэж ярилцсан. ОХУ-аас авахаар ярьж буй 100 тэрбум рубль буюу 1.7 тэрбум ам.долларын зээлийг хойд хөрш анхаарч, судлахаа амласан. Гэхдээ энэ зээлийг ОХУ-ын хөрөнгө оруулалт, өндөр технологиор баригдах Монголын дэд бүтэц буюу эрчим хүч,төмөр замын салбарт оруулахаар тохиролцсон" гэлээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зарим улс дахь Элчин сайдын яамд болон Консулын газрыг түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.
Тодруулбал:
• Бүгд Найрамдах Индонези Улс дахь Элчин сайдын яам,
• Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам,
• Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар,
• Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.

Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараагаар эдгээр газрыг сэргээн ажиллуулах юм байна.
“Жи тайм”-ын захирал Ж.Маратыг баривчлав
Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрөгч 12-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрынхан “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас баривчилсан байна. Түүнд Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч тэрбээр хил даван зугтах гэж оролдсон учир ийнхүү баривчилсан байна.

Албаныхан Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман хүнийг баривчилсан бөгөөд тэднийг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж байгаа юм байна.
ЭЦГ-аас түүнд энэ сарын 10-нд хилийн хориг тавьсан байна. Харин энэ өдөр түүний эхнэр хил давжээ. ЭЦГ-ын эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас Ж.Маратын эхнэрт хилийн хориг тавьсан ч тэрээр тухайн өдөр Монгол Улсын хилээр гарч чаджээ. Одоогийн байдлаар саатуулаад буй нэр бүхий найман хүний дансан дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа ба эцсийн байдлаар хэдэн Монгол хүнийг хохироосон болон хэдэн төгрөг угаасныг нь тогтоохоор мөрдөн байцааж эхэлжээ.
Манжуурын замд Монгол иргэд осолдож, таван хүн амиа алдлаа

Ослын үеэр амьд үлдсэн хүн байхгүй болохоор Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлж байсан билээ.
Улмаар Өвөрхангай аймгийн удирдлагууд, Онцгой комиссийн гишүүд урд урд шөнө шуурхай хуралдаан хийж, осолд орсон иргэдийн шарилыг авчрах ажлын хэсгийг 16-ны өглөө явуулсан билээ.
Гадаад харилцааны сайд хойд хөршид айлчлав

Зарим улс дахь ЭСЯ, Консулын газрыг хаахаар боллоо
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зарим улс дахь Элчин сайдын яамд болон Консулын газрыг түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.
Тодруулбал:
• Бүгд Найрамдах Индонези Улс дахь Элчин сайдын яам,
• Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам,
• Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар,
• Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.

Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараагаар эдгээр газрыг сэргээн ажиллуулах юм байна.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn