ШШГБ-ын “цэнхэр дуулгатан”-ууд НҮБ-ын медалиар шагнагдлаа
БНӨСУ-д явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын III батальонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Байгууллагыг төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй 5 офицер, 13 ахлагч нар ажиллагааны газар орон дээр 3 хариуцлагын бүсэд хуваагдан үүрэг гүйцэтгэж байна.
Батальоны үндсэн байрлал болох Юнити мужийн Бентью хотын НҮБ-ийн баазад 10 албан хаагч, Париан сууринд үүрэг гүйцэтгэж байгаа 3 дугаар мотобуудлагын ротод 8 албан хаагч, Баруун Бахар Эль Газаль мужийн Вау хотын НҮБ-ийн баазад үүрэг гүйцэтгэж байгаа 2 дугаар мотобуудлагын ротод 2 албан хаагч тус тус өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга бат ёс зүйтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Батальоны нийт бие бүрэлдэхүүн болон ШШГБ-ын энхийг сахиулагчид 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, морин цагт хүндэт харуул жагсаж НҮБ-ын Хүчний командлагчийг угтан авсанаар НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа болсон юм.
Батальоны бие бүрэлдэхүүн НҮБ-ын хүндэт, зочид төлөөлөгчдөд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэн, жагсаалын болон гардан тулааны болон урлагийн тоглолт үзүүлж Монгол цэргийн сүр хүчийг гайхуулан баяр наадмын өдрүүдийг баяр баясгалан, шагнал урамшууллаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.