Жүдочид Дюссельдорфын Гран Прид зодоглоно
Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Гран при тэмцээн Германы Дюссельдорф хотноо энэ сарын 24-нд эхэлнэ. Тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор одоогийн байдлаар мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Манай улсаас энэхүү тэмцээнд 12 жүдоч /эрэгтэй 8, эмэгтэй 4/ барилдахаар мэдүүлгээ өгчээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Баяртүвшин, 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба, 90-д Б.Бат-Эрдэнэ нар оролцох юм байна.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мнгл 2017-02-18 06:18:39
    Улс хөгжиж байж урлаг спорт хөгждөг харин урлаг спорт хөгжихөөр улс орон хөгжих нь юу л бол эдийн засгийн утгаараа эдгээрийг өгөөжгүй хөдөлмөр гэдэг юм билээ.
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах