Дэлхийн цом: Монголын баг VI байрт шалгарлаа

Иран улсын Керманшах хотод чөлөөт бөхийн шилдэг найман эрэгтэй багийн "Дэлхийн Цом"-ын төлөө тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээний “Б” хэсэгт орсон Монголын шигшээ баг  эхний тойрогт  Энэтхэгийн багийг 7:1-ээр ялсан бол хоёрдугаар тойрогт Туркийн багт 3:5-аар ялагдсан. Улмаар гуравдугаар тойрогт манай баг Ираны хүчтэй багт 1:7 онооны харьцаагаар дийлдсэнээр хэсгээсээ гуравдугаар байраар шалгарав. Ингээд тэмцээний тавдугаар байрын төлөө Оросын багтай өрсөлдөж 1:7 онооны харьцаагаар ялагдаснаар VI байрт шалгарлаа

Ираны багтай хийсэн барилдаанд Б.Батмагнай, оросын багтай хийсэн барилдаанд Г.Мандахнаран нар ялалт авчээ.

Монгол-Иран 1:7

57 кг   З.Занабазар - Хасан Самзали  Рахими, 6:7

61 кг   Т.Тулга - Масуд  Махмуд Эсмаелпур, 0:4

65 кг   Б.Батмагнай - Махди Еганех Жафари, 4:3

70 кг   Г.Мандахнаран - Хамед Хушанг Рашиди, 0:10

74 кг   Б.Анхбаяр - Пейман Мортеза Ярахмади, 0:10

86 кг   П.Өнөрба - Хасан Ализам Язданичарати, 2:11

97 кг   Ө.Батзул - Амир Мосен Мохаммади, цэвэр ялагдсан

125 кг Н.Золбоо - Ядоллах Мохамедхаземи Мохеби, 0:5

Монгол-Орос 1:7

57 кг   С.Батболд - Зелимхан Абакаров, 0:10

61 кг   Т.Тулга - Жамал Отарсултанов, 1:4

65 кг   Б.Батмагнай - Алан Гогаев, 9:2

70 кг   Г.Мандахнаран - Магомедхабиб Кадимагомедов, 7:14

74 кг   Б.Анхбаяр - Ацамаз Санакоев, 1:12

86 кг   П.Өнөрбат - Ахмед Магамаев, 0:10

97 кг   Ө.Батзул - Расул Магомедов, 3:11

125 кг Н.Золбоо - Владислав Бацаев, 0:6

Тэмцээний дүн

Нэгдүгээр байр - Иран                                                    

Хоёрдугаар байр - АНУ

Гуравдугаар байр -  Азербайжан

Дөрөвдүгээр байр - Турк

Тавдугаар байр - ОХУ

Зургаадугаар байр - Монгол

Долоодугаар байр - Гүрж улсын баг

Наймдугаар байр - Энэтхэг улсын баг

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-18 12:02:03
    Оролцсон 8 багаас 6-д орно гэдэг тийм баярламаар байр уу.Аз болоход 8-д орчоогүй нь яамай даа.Чөлөөт бөхийн холбоохон суудал булаацалдаад муу байна даа.
    202.9.40.85
    Мэдэгдсэн Хариулах