Цасан шуургатай
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 18-ны шөнө нутгийн зүүнхагаст цас орж цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 


Хоёрдугаар сарын 18-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус,Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар 4-9 градус хүйтэн,говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан,бусад нутгаар 3 градусдулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.4-6 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.