Монгол-Италийн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга Ш.Түвдэндорж Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Алберто Браданиниг хүлээн авч уулзлаа. 

Сүүлийн жилүүдэд Монгол-Италийн аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа улам бүр идэвхжиж, “Чингис”, “Самурай” бондын эх үүсвэрийг ашиглан тоног төхөөрөмжийн шинэчлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, брэндинг, борлуулалтаар дэлхийд тэргүүлдэг Итали улстай технологийн хамтын ажиллагаа өрнүүлэх, тоног төхөөрөмжийг Италийн Засгийн газрын санхүүгийн баталгаа, үйлчилгээний хүрээнд худалдан авах хэлэлцээр хийж байгаа билээ.

Сайд Ш.Түвдэндорж эрхэм Элчин сайд Алберто Браданинид Италийн санхүүгийн байгууллагуудаас тодорхой хэмжээний санхүүжилт хийж, SACE даатгалын компаниар эрсдэлээ даатгуулан 20-30 жилийн урт хугацааны тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны банкууд болон Засгийн газар хооронд гэрээ хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх боломжийг судлахад хамтран ажиллах санал тавив. Мөн Италийн дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах, өндөр ур чадвартай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Италийн Засгийн газраас техник туслалцаа авах, төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг тус тус тавилаа.

Элчин сайд Алберто Браданини тус саналуудыг нааштайгаар хүлээн авч бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллахаа илэрхийлсэн байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.