Ерөнхийлөгч өнөөдөр Монгол -Японы бизнес форумд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийж буй ажлын айлчлал өнөөдөр эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо КEIDANREN-тай хамтран зохион байгуулж буй Монгол, Японы Бизнес форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн байна.
Форумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 180 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ удаагийн форум өргөн хүрээнд болж байгаагаараа онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ,  Монгол Улс түүхийн маш онцгой үед ямагт Япон улстай харьцаж байсан. Тухайлбал, Хубилай хаан Монголын эзэнт их Юань гүрнийг үүсгэн байгуулж байхдаа Японы эзэн хаанд хандан захидал илгээж байсан,  1911 онд Их Богд Жавзандамба Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Япон руу элч илгээж байсан, 1990 оны эхээр Монгол Улс социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилжих эгзэгтэй, хүнд үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар Монгол Улсад бүр талын тусалцаа, дэмжлэг хүсэн захидал илгээж байсан. Энэ бол Монгол, Японы ард түмэн найрсаг харилцаа тогтоохыг үргэлжид эрмэлзэж ирсэний тод илэрхийлэл” хэмээн үгээ эхлүүлсэн байна.

Япон Улс Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд зөвхөн өөрөө Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй бүс нутгийн бусад улс орон, Ази, Номхон далайн бүсийн олон улсын байгууллагуудаар Монголын ардчиллыг хүлээн зөвшөөрүүлэх, Монгол Улсыг эгнээндээ нэгтгэх ямагт дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлье гээд “Хүний тусыг бүү март гэж монголчууд ярьдаг. Та бүхний тусыг монголчууд бид хэзээ ч мартахгүй. Япончуудын дэмжлэгт нэг онцлог бий. Энэ бол Японы тусламж, дэмжлэг ямагт нүдээ олсон дэмжлэг байсан. Монголын цахилгаан станцууд зогсч улс орон хөлдөх аюул нүүрлээд байсан хүнд үед, Улаанбаатар хотын нийтийн тээвэр зогсонги болсон үед, гал команд, эмнэлгийн түргэн тусламжийн машингүй болж байсан үед, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээр дутагдах үед чухамхүү япончууд ч тусламжийн гараа сунгаж байсныг бид цаг ямагт санадаг.


Японы буцалтгүй тусламж энэ оноор дуусгавар болж байна.Одоо манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааны шатанд ирлээ.Японы жирийн иргэдийн төлсөн татварын мөнгө Монголын ард түмэн хэцүү хүнд цагийг даван туулж, Монголын хөгжилд маш чухал дэмжлэг болсон. 1990-ээд онд дөнгөж төрсөн унага шиг Монгол өнөөдөр бие жагссан агт болжээ. Сүүлийн 10 жилд Монголын ДНБ хэд дахин өслөө. Эдийн засгийн гол түшиг тулгуур болсон хувийн хэвшил маань хөл дээрээ зогслоо.Одоо хувийн хэвшилдээ түшиглэн хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах цаг ирлээ.Тийм ч учраас өнөөдөр энд бид энэ уулзалтыг хийж байна” хэмээн хэлжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болдоо 2014-07-22 16:37:02
    Энэ 20жилд улсаа хегжуулсенгуй! Ер гэж устэй толгойноос нь их болж ард тумнийх нь амьдрал хог дээр гарсан байхад юуны чинь ДНБ 10 дахин еслее гэж бас л худал яриад... Наад орны чинь иргэн бур манай орон емхий баасанд хэвтэж амь тавих гэж байгаа хэнд ч хэ
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах