“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу

Өмнөх Засгийн газрын үед байгуулсан "Хөгжлийн банк" өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон. Тэгвэл энэхүү мөнгөнөөс 1.3 их наяд төгрөг нь санхүүгийн зөрчилтэй байгаа талаар албаныхан онцолж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, "Чингис" бондын эх үүсвэрийг "Хөгжлийн банк"-нд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал нь 694 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн шинэ төмөр зам төслийн ажлын төсөв, гүйцэтгэлд хуулийн зөвлөх үйлчилгээ авахын тулд 3.2 сая ам.доллар, техник зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам. доллар, "ХААН" банкны зээлийн хүүгийн төлбөрт 6.5 сая ам.долларыг гаргажээ.

Эдгээрээс гадна олон нийтэд “Хөгжлийн банк”-ыг сурталчлах, банкны захирал нь гадаад албан томилолтоор явахдаа өдөрт хоёр сая төгрөгөөр тооцон зардал гаргасан гээд санхүүгийн зөрчил, дутагдал илэрсний нэгээхэн хэсэг нь дээрх жишээнүүд юм. Харин дээрх зээлийг хаанаас, ямар шугамаар, яаж авсныг нь мэддэг ч тэрхүү бондын хөрөнгө ямар замаар хэнд очиж, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл нууц хэвээр байв.

Энэ бүх зүйлийг олон нийтэд ил болгохын тулд одоогийн Засгийн газар ажлаа авсан даруйдаа "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан юм. Тэрхүү Ажлын хэсэг нь хэдий хэрийн хэмжээний хөрөнгө мөнгө дутсаныг олон нийтэд ил болгосон. Түүнчлэн Засгийн газар, Хууль зүй , дотоод хэргийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хууль хяналтын байгууллагууд дотооддоо Ажлын хэсэг байгуулж тус банкны үйл ажиллагаа зарцуулалтыг шалгаж, эхний удаад 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн билээ.

Ямартай ч бүхий л хууль хяналтын байгууллагын ажиллагаа ерөнхийдөө дуусаж "Хөгжлийн банк"-наас хууль бусаар их хэмжээний зээл авсан хувь хүн болон компаниудаар хохирлыг нь төлүүлэхээр болжээ. Хэдийгээр тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлээд байгаа ч үүнээс ч илүү тоо гарч болзошгүй гэнэ. Ямартай ч тус банкнаас хэн гэдэг эрх мэдэлтнүүд зээл авсан нь захаасаа ил болж эхэлсэн юм.
 

Б.Эрдэнэбат яаж барьцаагүй зээл авав

 

"Хөгжлийн банк"-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Тэрбээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байдаг. Хамгийн гол нь, Б.Эрдэнэбат уг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэр нь зээлийн эргэн төлөлтөө ч хийхгүй өнөөдрийг хүртэл луу унжсаар байсан байна. 

Хэрвээ ЦЕГ-аас томилсон Ажлын хэсгийнхэн тус банкны санхүүгийн зарцуулалтад хяналт шалгалт хийгээгүй байсан бол энэ асуудал ил болохгүй байсан нь тодорхой. Тэгэхээр ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр Б.Эрдэнэбатад “Хөгжлийн банк”-ны удирдлагууд энэ их зээлийг яагаад өгөх болов гэдэг нь анхаарал татаж байна. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн сарын 21 -ны өдөр АТГ, ЭЦГ -ын Ажлын хэсгээс томилсон мөрдөн байцаагч Д.Батболд “Эрэл” компанийн байранд зарим эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очиход Б.Эрдэнэбат эсэргүүцэл үзүүлж дээрх байцаагчийн биед халдсан байдаг.

Ингээд төрийн албан хаагч үүргийнхээ дагуу шалгалтын ажлыг хийж байхад биед нь халдсан хэмээн үзэж түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Ямартай ч АТГ, ЭЦГ-ынхан тус мөнгийг ямар шалтгааны улмаас барьцаагүйгээр зээлүүлэв гэдгийг шалгаж буй юм.

Уг нь, "Хөгжлийн банк"-ны удирдлагууд бүхий зээлийг ном журмынх нь дагуу өгсөн хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч энэ нь Ажлын хэсгийнхний шалгалтаар худал болох нь тогтоогдож буй бололтой. 

Өөрөөр хэлбэл, энэ мэтээр маш их зээл "Хөгжлийн банк"-наас гарч эргэн төлөгдөөгүй хэчнээн зээл байгааг Ажлын хэсгийнхэн эцэслэн тогтоосны дараа "Хөгжлийн банк''-ны захирал асан Ж. Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын гэм буруутай эсэх нь шийдэгдэх нь тодорхой юм.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Chinges bondoos  2017-05-23 09:07:05
    Bondoos gansh ene bith Garamjab.Nomtoibayr tergvvteiMAN iinxan bvgd terbumaar ni zeel absan ni vnen thvv gee. Tegexed ard tvmen mongo xvvlegchdees asar ondor xv...
    122.201.22.40
    Мэдэгдсэн Хариулах
    • vrgeljlel 2017-05-23 09:09:41
      xvvtei zeel abch zarim ni amia egvvtgej baigaa gesen . Bid xenii achaar iim zerleg niigemd amidarch baina be?? Uul ni MAN xorin xeden jil tor barij baigaa ymsan...
      122.201.22.40
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-18 03:24:34
    бүх хөрөнгийн хурааж шоронд хийх ёстой ард түмэн зээл авах гэж яаж зовдог билээ
    202.9.42.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Далд ормор Арай ч дээ Мангас царайлчихаа 2017-02-17 10:28:01
    “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Тэрбээр энэхүү 23 ...
    202.9.41.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулан 2017-02-17 08:35:58
    Ядарсан бид өндөр хүүтэй зээл авч байхад задарсан нь хүүгүй авч байдаг . Үнэхээр гайхмаараа. Хариуцлага өндөр хүлээлгэх хэрэгтэй.
    178.90.44.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-17 08:35:17
    Naad avgai tsaraiĺsan amitanaaraa zeelii.yaaraltai tuluul
    66.181.186.52
    Мэдэгдсэн Хариулах
  • жужу 2017-02-17 08:25:47
    чөтгөрт сүнсээ худалдсан байж мэдэх нөхөр шүү. ер нь энэний дүрсэн хуруу хошуу бүрт хорт хавдар тусч байсан шүү. газарт хүнд гээд л хаана ч хавдар таригч шүү_
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-02-17 06:26:37
    Ereleer zeelsen monguudiig ni bugdiig ni toluul yu yum be tanil taltai neg ni barizaachgui zeel awdag huiwalddag baidal baij bolohgui mongiig ni toluul !!
    49.0.185.249
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-17 05:14:02
    Монголын бүх сайтуудын мэдээ үндсэндээ цөөн тооны ижил мэдээллээс бүрддэг. Өдөрт нэгийг нь л уншихад бараг хангалттай.
    202.9.43.155
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-17 04:47:43
    согтуу, фортуна Батбаярыг хориж шалгаач ээ.Наадхи чинь хэргийн эзэн хэнгэргийн цохиур шүү дээ.Тэр шорондоо үхвэл үхнэ л биз.Гарзтай юм биш...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • L 2017-02-17 04:13:45
    Erdenebatiig al
    66.181.183.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Өлзийбат 2017-02-17 03:18:52
    Цагтаа Буянгийн Жагаа, Эрлийн Эрдэнэбат шиг баян хүн Монголд байдаг болов уу гэдэг байцгааж билээ. Одоо ч хоосон нэрнээс цаашгүй болсон юм уу, сураг тасарчээ.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2017-02-17 02:34:20
    Обьектуудыг нь битүүмжил, зар.
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах