Алт дагасан найдлага

Алтны салбарынхан ирэх сард чуулна. Ингэхдээ хөрөнгө оруулагчдад шинэ төслүүдээ танилцуулахаар зэхжээ.

Засгийн газраас 1992, 2000 онуудад “Алт хөтөлбөр”- үүдийг баталж хэрэгжүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Алт нь үнэ цэнээ үргэлж хадгалж байдаг, тухайн улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Нөгөө талаар алт нь чөлөөтэй хөрвөх чадвартай валют учраас экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг чухал эх үүсвэр болдог.

Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол боломжоо АЛТ хэмээн үзэж буй. Засгийн газрын хуралдаанаар “Алт II” хөтөлбөрийг баталж, ихээхэн өөдрөг төсөөллүүдийг танилцуулсан. 2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлнэ хэмээн үзжээ. Тэд хямралаас гарах бас нэгэн гарцыг алт хэмээн үзсэн нь энэ.

Манай улс өнгөрсөн онд нийт 758.4 сая ам.долларын алт экспортолсон байна. Үүнээс 69.7 хувийг Их Британи, 30.2 хувийг Швейцарьт үлдсэн хэсгийг нь Балба руу экспортолсон гэж ҮСХ мэдээлж байсан. Энэ экспорт 2015 оныхоос 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.

Монголбанкинд тушаах алтны хэмжээ ч нэмэгдсэн. 2013 онд 3 иргэн нийт 6 кг алт тушааж байсан түүх бий. Харин 2016 онд 2 973 иргэн 10.6 тонн алтыг Монголбанкинд тушаасан байна. Монголбанкны худалдан авсан алт 650 сая орчим ам.доллартай тэнцэж байгаа нь гадаад валютын албан нөөцийн 65 хувьтай тэнцэж байна. Нэг үгээр хэлбэл алт Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдэх чухал хүчин зүйл болсон гэсэн үг.

Алтны зах зээл өнгө шигээ өнгөлөг байна. Тиймээс алтны салбарт хэдий чинээ боломж олгоно төдий чинээ гялалзах ид шидтэйг өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн Алт хөтөлбөрийн үр дүнгээс харж болно. Хөтөлбөр хэрэгжүүлснээр 1992 онд 0.8 тонн байсан алтны олборлолт 2001 онд 13.7 тонн болон нэмэгдсэн. Энэ нэмэгдэл эдийн засгийн уналтыг зогсоож, цаашдын өсөлтийг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, тухайн үеийн аврал болсон гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Тэгэхээр айлаас гуйж, өрөн дээр өр нэмэхээсээ илүүтэйгээр байгалийн үнэт баялгаа олборлож, ашиглах замаар үр ашгийг нь илүүтэйгээр хүртэх боломжтой.


П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-17 15:48:59
    Аж ахуйн нэгжүүд хувь хүнээр дамжуулж алтаа монгол банкинд худалдаад байна. Алтаа төгрөгөөр монголбанкинд худалдсан аж ахуйн нэгжийг роялтигаас чөлөөлмөөр юм
    103.26.193.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-17 15:46:39
    Алт ухаад ажлын байр нэмэгдэхгүй,энэ хэдэн дарга л баяжих байх даа
    103.57.92.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв 2017-02-17 11:06:44
    Зөв л бодлого байна. Амжилт хүсье.
    103.26.195.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-17 05:25:39
    Ердийн муу шантажчингуудаас айгаад Ноён уулан дахь Гацууртын ордоо ашиглаж чадахгүй байж АЛТ хөтөлбөр ч лөөлөө байна даа!!!
    202.131.230.50
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-02-17 03:44:44
    Ердийн муу шантажчингуудаас айгаад Ноён уулан дахь Гацууртын ордоо ашиглаж чадахгүй байж АЛТ хөтөлбөр ч лөөлөө байна даа!!!
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах