
Өнөөдөр болох үйл явдлууд...
09:00 цагт: Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс “УБТЗ-2030” форумыг BLUE SKY tower зочид буудлын 3-р давхрын хурлын танхимд зохион байгуулна.
09:00 цагт: “Хариу нэхээгүй тус-2” цусаа бэлэглэх аяныг Монгол залуучуудын холбоо (МЗХ) ЦССҮТ-тэй хамтран тогтмол зохион байгуулж ирсэн.
Уг аяны хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ. Өдөрлөгт чих хамар хоолой, нүд, шүд, зүрх судас, элэг цөс, уушиг, дотоод шүүрэл, эрэгтэйчүүдийн болоод эмэгтэйчүүдийн эмч, гэмтэл согог судлал, нүүр ам судлал, хүүхэд, эх барих, хэвлийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын эмч нар МЗХ-ны байранд хүрэлцэн ирж анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна витаминжуулах гэнэ.
10:00 цагт: "Улаанбаатар хотын зам талбайн үйлчлэгчдийн V зөвлөгөөн" Соёлын төв өргөөнд болно. НЗДТГ, УБЗАА, дүүргүүдийн ЗДТГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллага, Аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагууд оролцоно.
10:00 цагт: Монголын театрын музейд их жанжин Д.Сүхбаатарын гэргий Монголын эмэгтэйчүүдийн холбооны хоёр дахь дарга Н.Янжмаагийн тухай гэрэл зураг, ном, хувийн эд зүйлс тавигдсан үзэсгэлэн дэлгэгдэнэ.
Хаана: СТӨ-ний А хэсэг Туушин зочид буудлын урд талд Монголын театрын музей 3 давхарт
11:00 цагт: Хүчирхийлэл үйлддэггүй хүчирхэг хөвгүүд төслийн хаалтын арга Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно.
11:00 цагт: “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Олон нийт хариуцсан координатор Т. Мандахжаргал нарын хүмүүс Утааны эсрэг эцэг эхчүүдийн төлөөлөл хоёр удаа жагсаал хийж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу ирээгүй болон Засгийн газраас утааны эсрэг авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрдэмтдийг оролцуулах болсон талаар мэдээлэл хийнэ. Хаана: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд
11:00 цагт: "Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" форумын талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. НЗД-ын орлогч П.Баярхүү болон зохион байгуулагчид оролцоно
11:00 цагт: МУИС-ийн I байранд оюутан залуусдаа зориулан ирээдүйд ажиллах салбарынхаа ажлын байранд дадлага хийлгэх зорилготой "Internship" төслийг нээж, “Монгол Улсын Их Сургууль”, “JCI Импакт” салбар байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
11:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Гандантэгчэнлин хийдэд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо зориулж XVII жарны "Алтан унжлагат" хэмээх "Гал тахиа" жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.
13:00 цагт: Монгол улсад Олон улсын иргэний нисэхийн "ЧИНГИС ХААН" төв буудал байгуулагдсаны 60 жилийн ойн өдрийн арга хэмжээ эхэлнэ. Арга хэмжээ "ХӨХ ТЭНГЭРИЙН ХААЛГА" түүхт үзэсгэлэнгээр эхэлнэ. Үзэсгэлэнд Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд, ИНЕГ-ын дарга, УИХ-ын гишүүд оролцоно. Хаана: "ЧИНГИС ХААН" олон улсын нисэх буудлын 2-р давхарт
14:00 цагт: “Сэтгүүл зүйл ба Оюуны өмч” сонсгол хэлэлцүүлэг болно Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбооноос хамтран зохион байгуулж буй “Сэтгүүл зүйл ба Оюуны өмч” сонсгол хэлэлцүүлэг “Пума империал” зочид буудлын 2-р давхрын хурлын танхимд болно.
14:00 цагт: Holiday inn зочид буудлын хурлын зааланд "УСНЫ ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮД" болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд хуран цуглана.
14:00 цагт: "Ногоон парламент"-ийн хурал БОАЖЯамны Хаан танхимд болно. Хэлэлцэх асуудал:
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
14:00 цагт: БЗД-ийн Албан бус насан туршийн боловсролын төв, Монголын цанын холбоо хамран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Насан туршийн боловсролын төвд суралцдаг эмзэг бүлгийн 40 гаруй сурагчдад цанын сургалт болон хүмүүнлэгийн аянг зохион байгуулна.
15:00 цагт: Цагаан сар ЭКСПО 2017 үзэсгэлэн Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
19:00 цагт: Торгоны Хээ Морин хуурын чуулгын гайхамшигт ардын дуу цуврал тоглолт болно. Хаана: Улсын Филармони
olloo.mn