Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ
МЗХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд “Цус сэлбэлтийн үндэсний төв”, “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв”,  2016 оны тэргүүний залуу эмч нартай хамтран “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт чих хамар хоолой, нүд, шүд, зүрх судас, элэг цөс, уушиг, дотоод шүүрэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмч, гэмтэл согог судлал, нүүр ам судлал, хүүхэд, эх барих, хэвлийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын эмч нар хүрэлцэн ирж анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх аж. Мөн энэ үеэр цус хандивлах, витаминжуулалтын аянууд  давхар зохион байгуулагдах юм байна.

Өдөрлөг МЗХ-ны Залуус танхимд болно.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.