НӨАТ-ын сугалааны тохирлыг Боловсрол телевизээр дамжуулахаар болжээ

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг бүртгүүлээд сугалаанд хамрагдаж, бэлэн хожих боломжтой болсон. Одоогоор нийт 19 удаагийн тохирол явагдаж азтан тодроод байгаа. 

Тэгвэл ээлжит сугалааны тохирол энэ ням гарагт явагдана. Харин 20 дахь удаагийн сугалааны тохирлоос эхлэн шууд дамжуулах телевизээ сольжээ. Өнгөрсөн жил сугалааны тохирлыг МҮОНТВ-ээр дамжуулсан бол энэ жил Боловсрол ТВ-ээр дамжуулахаар болсон байна. Тиймээс 2017 оны хоёрдугаар сарын 19-ний 19.35 цагаас сугалааны тохирлыг Боловсрол телевизээр үзэх боломжтой юм.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.