Реал, Байерн багууд талбайдаа ялалт байгууллаа
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн 2016-2017 оны улирлын хасагдах шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн шөнө хасагдах шатанд учраа таараад байсан Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб өөрсдийн талбайдаа Италийн “Наполи”-г хүлээн авч 3:1 онооны харьцаатай ялалт байгууллаа. Эзэн хааны багаас энэ үдэш Карим Бензема, Тони Крос, Казермо нар гоолдсон бол зочин багаас нэр төрийн гоолыг Лорензо хийлээ.  “Реал Мадрид”-ын хувьд  Италид болох хариу тоглолтод тэнцэхэд цааш шалгарах боломжтой юм.

Харин нөгөө талд Герман машинууд Арсеналыг хүлээн авч тоглолоо. Хасагдах шатны хамгийн ширүүн өрсөлдөөн гарах тоглолт хэмээн  хөлбөмбөг сонирхогчид хүлээж суусан. Энэ үдэш Герман машинууд жинхэнэ утгаараа ажиллаж Арсеналыг 5:1-ийн харьцаатай буулган авлаа. Их буучдын хувьд “Аваргуудын лиг”-ийг цааш үргэлжлүүлэхийн тулд  талбайдаа хамгийн багадаа таван гоол оруулах шаардлагатай болж байгаа юм. Мэдээж хэрэг нэг ч гоол алдах эрхгүй хүндхэн тоглолтыг хийх  учиртай.


 
Шөвгийн 16-д таарсан бусад багуудын хувьд энэ сарын 21-нд Анлийн “Манчестер Сити”-Францын “Монако”, Германы “Байер Ливеркузен”-Испанийн “Атлетико Мадрид”, 22-нд Португалын “Порту”-Италийн “Ювентус”, Испанийн “Севийля”-Английн “Лестер” багууд тоглоно.
 
Хариу тоглолтууд ирэх сарын 7, 8, 14, 15-нд болох юм.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.