Таван кг аарцны үнэ тэнгэрт хадахын учир юун

Цагаан сар өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн, монгол үндэстний төрт ёсны хамгийн том баяр билээ. Тэртээ 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаас хойш хаврын эхэн сард тэмдэглэдэг уламжлал тогтож эдүгээг хүргэжээ.

Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Тиймдээ ч монголчууд цагаан сараа элбэг дэлбэг угтахыг хүсдэг.

Тэгэхдээ сүүлийн жилүүдэд нүүрлэж буй эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасаж, худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа өнөө үед иргэд хямд төсөр үнэтэй бараа бүтээгдэхүүн рүү шуурах нь мэдээжийн хэрэг. Тэгэхдээ жилдээ ганц болдог үндэснийхээ баяраар хямд үнэтэй гээд чанаргүй муу бүтээгдэхүүн сонгохоос илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэгчдийн чанар сайтай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй гэх уриалга ч сүүлийн үед явах болсон.

Харин өнөөх дэмжих гээд байгаа үндэсний үйлдвэрлэгчдийнх нь бүтээгдэхүүний тэнгэрт хадчихна, яг энэ үеэр. Учир нь сар шинийн баяр бизнес эрхлэгчдийн ашиг орлого олдог ганц үе гэсэн шалтгаанаар л үнэ ч ёстой нэг тэнгэрт хадаж байгаа юм. Тэглээ гээд яах вэ дээ, баярын бэлтгэлээ базаах гэсэн иргэд зах, худалдааны төв, энд тэнд гарсан үзэсгэлэн худалдааг тасралтгүй зорих болов.

Нэг үеэ бодвол монголчууд гадаадын чихэр боов гэхээс илүүтэйгээр цагаан идээгээр баярын ширээгээ дүүргэж, тавгийн идээгээ засах сонирхолтой болжээ. Арга ч үгүй биз, жилдээ ганц тохиодог баяраар хүн бүр л тавгийн идээгээ өнгөлөг байлгах гэх нь аргагүй. Тиймээс ч цагаан идээний эрэлтийг ихэсгэж орхино.

Угтаа бол аль дээр үеэс л манайхан ул боовоор тавгаа засдаг байсан. Гэвч сүүлийн үед хүмүүсийн хандлага, сонирхол өөрчлөгдөж, болж өгвөл цагаан идээгээр засахыг эрмэлзэх болсон. Үүн дээр нь дөрөөлөөд л үнэ тэнгэрт хаддаг нь нууц биш. Нэг үеэ бодвол малчдыг дэмжих тал дээр маш сайн бодлого явуулж байгаа, төр засаг. Бүр жил бүрийн хавар, намар нийслэлд ирж цагаан идээгээ борлуулах боломжийг олгож, үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулж буй. Нөгөө талаар ченжийн гар дамжуулалгүй, жинхэнэ ориг цагаан идээг малчдын гар дээрээс нийслэлчүүдэд хүргэх гэсэн бодлого ч явж байгаа.

Гэтэл энэ бодлого алдагдаж, ааруул гэхэд ааруул биш гурилдсан, сүү гэхэд сүү биш ус хольсон цагаан идээг иргэд дуртай, дургүй худалдан авч хэрэглэж байгаагаа үргэлж л гомдоллодог. Дээрээс нь таван кг аарцаар л тавьсан болов уу гэмээр таваг засах ааруул 150 мянган төгрөгийн үнэ хүрч байх жишээтэй.

Одоо явагдаж буй үзэсгэлэн худалдаанууд дээр тавгийн хэвтэй ааруул нэг ширхэг нь 5,000, нэг кг нь 15-20 мянга, таван үетэй, нэг үендээ таван ширхэгтэй идээ 150 мянгын үнэтэй байна. Угтаа бол таван кг аарц хамгийн үнэтэйдээ л 30 мянга болно. Сайндаа л 30 мянган төгрөгийн түүхий эдээр хийчихээд 200 мянгаар зарахаар чинь яах болж байна аа, энэ чинь. Тэгээд ч 60 сая малтай гэж хөөрдөг монгол түмэн цагаан идээгээ тэнгэрт хадсан үнээр авах чинь ариун явдал уу.


Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санал 2017-02-18 03:32:20
    Жаахан үнэнд ойрхон зарвал хэн хэндээ ашигтай баймаар юм даа.Цагаан сар өнгөрөөд хэн ч авахгүй шүү дээ.
    182.160.4.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Гарав 2017-02-17 07:42:51
    Цагаан идээ утгаа алдаад удаж багаа шүү
    66.181.185.208
    Мэдэгдсэн Хариулах
  • co 2017-02-16 13:27:34
    aaruuland gants aarts orohgui shte sahar bas ordiim sht setguulch hun bj huduu bga hamaatnaasaa ydj asuugaach shuudai saharni une hed boltson bgag bas olj medee...
    202.9.42.132
    Мэдэгдсэн Хариулах
  • аааа 2017-02-16 07:06:05
    энэ дэндэнээ авах хүн олдохгүй хөгцрөөд дуусна чихрээр тавгаа засаа маш хямдхан
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын хүн 2017-02-16 04:43:08
    за за та нар битгий дэмий донгосцгоо.украйны цөмийн бодистой атга чихрэн хоранд жилд хэдэн тэрбүмаар нь гадагш урсгадаг байж дэлхийд ганц органик хүнсээ аваад и...
    139.5.217.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөдөөнийхөн даварч байна 2017-02-16 02:40:07
    Мал нь хувийнх. Өвөл болоод залхуугаасаа өвөс тэжээлээ бэлдээгүй байж улсаас юм нэхээд гонгиноно. Мах, цагаан идээгээ зарах болохоор тэнгэрт гарсан үнэ хэлнэ.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-02-16 02:25:18
    Naad luivarchdaa huuguud yavuul, Hatsan aaruultaigaa hataad hevtej baihdaa taarsan novshnuud.
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2017-02-16 02:23:23
    Цагаан идээ маань үнэд хүрч байвал сайн байна. Хятадаас орж ирээгүй байлгүй дээ. Аль болох өндөр үнээр авцгаая.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
    • zoch 2017-02-16 13:36:11
      chi uuruu avj chadah uu
      103.26.194.228
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-16 02:07:47
    заавал ааруул авах алба биш шүү дээ ул боов оо ав наад шулаач даа битгий давруу л
    202.21.117.190
    Мэдэгдсэн Хариулах