“Тэнэмэл” ДОХ өсвөр үеийхнийг дуудаж байна

Манай улсад ХДХВ-ын анхны тээгч одоогоос 25 жилийн тэртээ буюу 1992 онд бүртгэгдсэн байдаг. Тэр үеэс “ДОХ” гэсэн гурван үсгийн товчлол нийгмийг бүхэлд нь цочроож, айдас хүйдэс дагуулсан. Анхны тохиолдол илэрснээс хойш хоёр дахь, гурав дахь, арав дахь гэх мэтчлэн явсаар өнөөдрийн байдлаар ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байгаагийн хамгийн сүүлийн шинэ тохиолдол 15 настай хүүхдээс илэрчээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд энэ өвчний вирусээр өвчлөөд байгаа аж. Албаны хүмүүсийн хэлж буйгаар “ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна” гэсэн дүгнэлт гарч ийм эрсдэл байгаа учир хүүхдүүд халдвар аваад байгаа юм гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзвэл уг өвчний халдвар тээгч нь дунджаар 10 жил амьдрах боломжтой гэнэ. Гэхдээ тухайн халдвар тээгчийн биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвараас шалтгаалаад амьдрах боломжтой жил нь дээш, доош хэлбэлзэж байдаг гэнэ.



ӨСВӨР НАСНЫХАН ДОХ/ХДХВ-ЫН 5.7 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА


Манай улсын хувьд нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-29 насныхан 19.7 хувийг бүрдүүлж буй бол 5.7 хувийг нь 15-19 насныхан зонхилж буй юм. Тэд бүгд бэлгийн замаар халдвар тээсэн байдаг нь нөхөн үржихүйн замбараагүй байдал, гэр бүлдээ үнэнч бус байгаагийн нэг илрэл билээ. Эдгээрийг хүйсийнх нь хувьд авч үзвэл 80 хувь нь эрэгтэйчүүд 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд ордог. Мөн манай улстай хиллэдэг хоёр хөрш маань XXI зуунд ХДХВ-ын халдвар хамгийн өндөр хурдацтай тархах таван орны тоонд орсон байдаг. Дээрээс нь манай улсад сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдварууд эрс нэмэгдэж, жилд 15-20 мянган хүн өвчилж байна гэсэн албан ёсны тоон судалгаа ч бий. Хүн амын 60 гаруй хувийг 15-49 насныхан эзэлдэг. Тэдний дунд ДОХ/ХДХВ-ын талаарх мэдлэг тааруу, бие биенийгээ буруу зүйлд уруу татдаг, бие биетэйгээ хэт эрт бэлгийн харилцаанд ордог, бэлгэвч хэрэглэдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс л өсвөр насныханд энэ талаарх мэдлэг, мэдээлэл хамгийн чухал гэж эмч нар зөвлөсөөр байгаа. Гэвч энэ нь амьдрал дээр огт хэрэгжиж чаддаггүй. Тиймээс хүн бүр, ялангуяа өсвөр насны хүүхдүүд энэ өвчний вирусээс өөрсдийгөө байнга хамгаалж явах нь чухал юм. ДОХ/ХДХВ цаг минутаар хүрээгээ тэлж байгаа бөгөөд жил ирэх тусам халдвар тээгчид залуужсаар байгааг энэ удаагийн явдал нотлон харуулж байна. 1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр халдвар тээгч 229-д хүрсэн нь аюул даллаж эхэллээ гэсэн үг. Хүн ам багатай манай улс ДОХ/ХДВХ-ын халдвар бага тархалттай орны нэгд багтдаг байсан ч сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлтэд багтахаа болиод байна. Тэгэхээр манай улсад ХДХВ-ын халдвартай 229 хүн амьдарч байгаа бол нэг хүний ард өчнөөн халдвар тараагч байдаг гэх элдэв таамаглал мэргэжлийн хүмүүсийн санааг зовоож байна. Тиймээс хүн бүр, улс нийгмээрээ ДОХ-той хүнтэй нь биш, ДОХ/ХДХВ өвчинтэй тэмцэх хэрэгтэй байна.

Энэ талаар холбогдох яам, салбарын дарга нар нь ч анхаарлаа хандуулах цаг хэдийн болжээ. Тухайлбал, манай 21 аймгийн 12-т нь ДОХ/ХДХВ-гээр өвчлөгсөд бүртгэгдсэн байдаг. Үүнээс харахад уг өвчин зөвхөн нийслэл хотоор хязгаарлагдахгүй аймаг сумдаар ч тархжээ. Хэдийгээр уг өвчний тархалтыг ажилгүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн, архидалт, биеэ үнэлэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдтэй холбон тайлбарладаг ч энэ нь өрөөсгөл ойлголт. Өөрөөр хэлбэл, замбараагүй бэлгийн хавьталт, хувь хүний ухамсарын асуудал яригдах нь зүйн зүйн хэрэг. Хэрвээ нэг халдвар тээгчийн ард 10 хүн халдвар авсан байх магадлалтай гэж үздэг. Тэгвэл манай улсад ДОХ/ХДВХ-ын хамааралтай 3000 орчим иргэн байна гэсэн тооцоо гарч буй юм. Энэ бүхнийг дахин дахин нуршаад байгаагийн учир нь 15-19 настай хүүхэд ДОХ/ХДВХ-ын халдвар авсан нь энэ аймашиг хэнийг ч ялгахгүй гэдгийг харуулж байна. Яг үнэндээ манайд илэрч байгаа ДОХ/ХДХВ-ын 100 хувь нь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа гэдгийг ч мэргэжлийн хүмүүс онцолж байна.



НАС ЧУХАЛ БИШ ЭНЭ ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ӨСВӨР НАСНЫХАНД ОЙЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ


Энэ өвчний талаар ХДХВ-ын Халдварт өвчин судлалын тандалтын их эмч Д.Байгальмаагаас зарим асуудлыг тодруулсан юм. Тэрбээр “Анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байснаас хойш 25 жилийн хугацаанд буюу яг өнөөдрийн байдлаар 229 тохиолдол бүртгэгдээд байна. Он гарснаас хойш гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ өвчилсөн хүмүүсийг нас хүйсээр нь ангилж үзвэл 229 тохиолдлын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эрэгтэйчүүд дотроо бэлгийн чиг хандлагаар нь аваад үзвэл эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дундах халдварын тархалт нь 79 хувийг эзэлдэг. Насны хувьд ДОХ/ХДХВ нас хүйс, ажил мэргэжил, яс үндэс, шашныг харгалзахгүйгээр хэн ч өвдөх эрсдэлтэй. Манай дээр бүх л насныхныг бүртгэдэг. Бүх насанд бүртгэдэг гэхээр олон улсын өвчлөлийн ангилал гэж байдаг. Насны бүлгээр 15-19, 20-24, 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-аас дээш насны гээд ангилчихсан байдаг юм. Ингээд 229 тохиолдлыг насны бүлгээр нь аваад үзвэл 15-19 насныхан 5.7 хувь, 20-24 насныхан 14.9, 25-29 насныхан 19.7, 30-34 насныхан 21, 35-39 насныхан 17.9, 40-44 насныхан 13.5, 45-аас дээш насныхан 7 хувьтайгаар бүртгэгдсэн байдаг. Энэ насны бүлгийг аваад үзвэл бүх л насныхан бүртгэлд хамрагдсан гэсэн үг. Яг үнэндээ ДОХ/ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл халдвар авсан хүмүүсийг тусад нь тусгаарлана гэсэн хууль эрх зүйн ямар ч орчин байхгүй. Угтаа бол Монгол Улсын иргэн юм чинь хэдийгээр ХДХВ-ын халдварт бүртгэгдсэн ч гэсэн иргэнийхээ эрхээ эдэлнэ гэсэн үг. Нас залуужаад байгаагийн шалтгаан нь гэвэл өсвөр насныхан хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж бэлгийн замын янз бүрийн халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт гээд олон сөрөг үр дагаварууд байна.

Тэгэхээр энэ бүхэн зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш болоод байгаа юм. Тиймээс бид боловсролын байгууллагтай уялдаа холбоотой хамтран ажиллаж эрүүл мэндийн хичээлд нь нөхөн үржихүйн эрхтэн системийн үйл ажиллагаа бүтцийн аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч, гэр бүл төлөвлөлт гэж юуг хэлээд байгааг цогцоор нь суурь мэдээллийг өгөх хэрэгтэй байгаа. Энэ бүх мэдээллийг өсвөр насандаа авсан хүүхэд чинь оюутан болоод бэлгийн зохистой харьцааны талаар суурь мэдлэгтэй болчихож байгаа юм.

Энэ нь тухайн хүүхэд замбараагүй бэлгийн хавьталд орох эрсдлээс хамгаалж байна гэсэн үг. Өөрийн чинь асууж байгаачлан манай дээр бүртгэгдсэн 229 тохиолдлын 10 ээжийн 15 хүүхэд байгаа. Эдгээр хүүхэд бүгд халдваргүй төрсөн. Учир нь энэ 10 ээж эрт үедээ оншлогдоод эмэн эмчилгээндээ хамрагдаж эмчийн хяналтад орсон учраас хүүхдүүд халдваргүй төрсөн гэсэн үг. ДОХ/ХДХВ-ын халдвар хүмүүс эрт оншилгоогоо хийлгээд эмчийн хяналтдаа ороод эмээ зөв хэрэглээд явбал урт наслах боломжтой шүү дээ. Нас баралтын тохиолдол гэвэл 229 тохиолдлоос 37 хүн өөд болсон.

Гэхдээ үүнээс өөр бусад шалтгааны улмаас нас барсан хүмүүс ч бий. Та 15 настай хүүхэд гээд сонирхоод байна л даа. Олон улсын өвчлөлийн ангиллын дагуу 15-19 насныхан энэ өвчнөөр бүртгэгдээд байгаа учраас анхааруулаад байгаа юм. Түүнээс хэдэн насны хүн өвдөх нь чухал биш шүү дээ. Гол нь энэ насныхны дунд өвчлөл бүртгэгдээд байгаа учраас цаашдаа бид урьдчилан сэргийлэх ажлыг илүү тэдэнд зориулж хийх хэрэгтэй байна гэдгийг анхааруулсан дохио. Яг үнэндээ манайд бүртгэгдсэн ДОХ/ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн тухай мэдээлэл нууцлалын дор явагддаг. 15 настай хүүхэд өвдөөгүй 15-19 насныхны дунд өвчлөл явдагдаж буй учраас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг л хэлээд буй юм” гэв.

Ямартай ч мэргэжлийн хүн нь хэдийгээр 15 настай хүүхэд өвчлөөгүй гэж хэлж байгаа ч 15-19 насныхан 5.7 хувьтай бүртгэгдсэн гэдгийг батлаж байв. Тэгэхээр өсвөр насныхан тэр дундаа дунд сургуулийн сурагчид тохиолдлын бэлгийн хавьталд орохоос урьдчилан сэргийлж бэлгэвч хэрэглэх, найз охин, найз залуу, гэр бүлдээ үнэнч байх хэрэгтэй гэдгийг энэ өвчин бодитоор харуулж байна.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-15 02:30:31
    Өсвөр насныханд сургалтыг их л хийж байгаа ойлгоц их сайтай байдаг шүү дээ амьдрал дээр хэрэгжүүлэхдээ л хүүхэд юм болохоор алдаад л байна даа
    59.153.87.198
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnin  2017-02-16 04:11:05
    uhamsar doroi ijil hyistengyydiig surtacnilj bgaa setgeyyl nertei yumnuudiin balag . Ijil hyisteng surtacnlaad bwal ulam ih DOX IHESNE DEE.
    108.181.115.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ДОХ-той нөхөр албаар өвчин тарааж бна 2017-02-16 02:48:51
    Хүйтэн харгис, атаархуу сэтгэлтэй ухамсар маш дорой ДОХ-той нөхөр албаар бага насны залуусыг уруу татаж өвчнөө халдааж бна. Тэр нөхөр өөрөө гадаадаас өвчин авса...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах