Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 945.7 тэрбумд хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн нэгдүгээр сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Статистикаас харахад чанаргүй зээлийн хэмжээ дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал чанаргүй зээлийн хэмжээ 1056.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 12 дугаар сараас өөрчлөлтгүй гарсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр өсчээ. 
 
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч нэгдүгээр сарын эцэст 945.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.6 хувиар өссөн.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.