Ирэх амралтын өдрүүдэд “Нарантуул” руу нэмэлт автобус үйлчилнэ
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу энэ сарын 18-ны бямба, 19-ний ням гарагт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэх юм.

Түүнчлэн иргэдийн “Хүчит шонхор” худалдааны төвийг зорих эрэлтийг хангах зорилгоор

- Дэнжийн мянгын автозамын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд,
- Далангаас зүүн тийш Судалт төв /хуучнаар/-ийн уулзвар хүртлэх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08.00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулж явуулах зохицуулалтыг хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.