Нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг шар хантаазтанууд буюу зам талбайн үйлчлэгчдийн тавдугаар зөвлөгөөн энэ сарын 17-нд болох гэж байна.
Уг зөвлөгөөнөөр тэдэнд тулгамдаж буй асуудал, зам талбайн үйлчилгээний менежментийг хэрхэн сайжруулах талаар ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн зөвлөгөөн нийслэлийн зам талбайн үйлчилгээг хэрхэн шинэ түвшинд гаргах, цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлэгчдийн санал бодлыг сонсож, цаашид тэдний ажиллах нөхцлийг сайжруулах талаар санал солилцох, сайн ажилласан зам талбайн үйлчлэгчдээ шагнаж, урамшуулахаараа онцлогтой.
Улаанбаатар хотыг цэвэр байлгахаар хүчин зүтгэж буй 900- гаад үйлчлэгч байдаг. Олон жил үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзаад салбарын тэргүүний шагналаар шагнадаг бөгөөд энэ жил Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн хүндэт тэмдэг зэргээр 13 ажилтанг шагнаж урамшуулах юм байна.

Б.Орхон