“Барселона” 4:0-ээр бут ниргүүллээ
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн 2016-2017 оны улирлын хасагдах шатны тоглолт өнгөрсөн шөнө нэлээд дуулиан шуугиантай эхэллээ. Хасагдах шатанд Каталонийн нэр төр “Барселона” Францын аварга “ПСЖ”-тэй учраа тааран тоглож 4:0 онооны харьцаатай ялагдал хүлээж, хөгжөөн дэмжигчдээ гонсойлголоо. Тэдний хувьд  ирэх сард болох хариу тоглолтод Францын багийг таван гоолын зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд шалгарах боломжтой.

Нөгөө талд Португалийн “Бенфика” Германы “Боруссиа Дортмунд”-ыг талбайдаа хүлээн авч 1:0-ээр буулган авлаа. 
 
Харин өнөө шөнө Испанийн “Реал Мадрид”-Италийн “Наполи”, Английн “Арсенал”-Германы “Бавари Мюнхен” багууд тоглоно.
 
Шөвгийн 16-д таарсан бусад багуудын хувьд энэ сарын 21-нд Анлийн “Манчестер Сити”-Францын “Монако”, Германы “Байер Ливеркузен”-Испанийн “Атлетико Мадрид”, 22-нд Португалын “Порту”-Италийн “Ювентус”, Испанийн “Севийля”-Английн “Лестер” багууд тоглоно.
 
Хариу тоглолтууд ирэх сарын 7, 8, 14, 15-нд болох юм.
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.