Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Хоёрдугаар сарын 15-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12  градус хүйтэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.