Гэрийн зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ
НЗДТГ, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэн баталжээ. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өчигдөр/02.14/ зохион байгуулсан байна. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын бохирдолын эсрэг хяналт тавин ажиллах үүрэг хүлээсэн учир энэ сургалтыг хийсэн аж.


 
Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны стандарт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Эдгээр стандартууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахад чиглэсэн шууд арга хэмжээний нэг юм.
 
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдолын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавьна. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно. Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдлын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдолын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана” хэмээлээ.
 
Нийслэлийн айл өрхүүдийн 65 орчим хувь нь өвлийн улиралд гэр, сууцаа халаах, хоол хүнсээ бэлдэхийн тулд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуух ашигладаг. Эдгээр халаалтын хэрэгсэлд тавигдах шаардлагыг стандартын түвшинд хянаж, тогтворжуулах нь агаарт цацагдах бохирдолын хэмжээг бууруулахад илүү ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.
 
Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан. Энэ стандарт нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнээрээ бидний хэрэглэж заншсан уламжлалт зуухыг худалдан борлуулахыг хориглосон байгаа юм. Харин энэ стандартын дагуу бүрэн шаталттай зуухыг хэрэглэх ёстой. Хүн бүр хэрэглээд зөв галлаад хэвшвэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах болно хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлсэн юм.
 
Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зууханд тавигдах техникийн шаардлагыг дотоодын зуух үйлдвэрлэгчид болон хэрэглэгч, олон нийтэд таницуулах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Муу тал нь 2017-02-15 03:28:57
    Гал түлэхэд төвөгтэй, асахдаа мод их хэрэглэдэг. Асахдаа удаан. Ассан хойноо сайн халдаг, бүрэн шатдаг. Зуухны эд анги хагарч эвдэрдэг. Сэлбэг нь байхгүй.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Төслийн зуух сайн тал бий 2017-02-15 03:25:49
    Нийт төслийн зуух авсан айлуудын 80% зуухаа зарсан гэж худлаа мэдээллийг удирдах ажилтангуудад өгөөд бга нь ташаа мэдээлэл. Энэ зуух харин сайн тал ч бий муу та...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-15 02:04:15
    YAMARCH ZUUKH KHEREGLEED UTAA BAGASNA GWEJI BAYKHGUY , UB-D GER KHOROOLOLGUY BOLJI BAIJI L UTAA ARILNA . YASAN UKHAAND NI UKHNA UKHSEN AMI...
    66.181.176.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-15 01:51:08
    Шатааж л байгаа бол утаа гарна даа итгэл төрөхгүй л байна, үнэхээр 20-30 буурах бол зуух нийлүүлэлтэндээ жаахан хүч хэрэглэж болно шүү дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах