Түрээсийн орон сууцны төлбөрийн хэмжээг нэмжээ
Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал түрээсийн орон сууцны төлбөр м2 тутамдаа хот, хөдөөд тус бүр 500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн энэ онд мөрдөх 1м2 талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байхаар тус, тус шинэчлэн тогтоосон байна. Өмнө нь 1м2 талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 5500, орон нутагт 4000 төгрөг байсан юм.


Түүнчлэн зорилтот бүлгийг түрээсийн байранд хамруулах квотыг тогтоож, нийслэлд залуу гэр бүл 20, төрийн албан хаагч 25, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 20, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл тав, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ахмад настан 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл тав, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон таван иргэнийг тус бүр хамруулахаар болжээ.


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2017-02-14 15:20:31
    tosk gedeg cn bytehgyi gazar um cig bn
    83.9.161.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Хосоо 2017-02-14 15:01:36
    Үнэ нэмэх ямар ч шаардлага байхгүй басан байха байр бэлэн мөнгөөр авч хүмүүс хэр олон байгаа билүү
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-14 12:26:04
    УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896
    43.243.161.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-02-14 09:22:00
    төр нь үнээ хянаж чадахгүй өөрсдөө үнээ нэмж байхад хувийнхан ойлгомжтой шүү дээ нэмээд бай үр хүүхэд удам угсаагаараа удахгүй сүйрнэ биз
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-14 09:10:29
    Ард түмний амьдрал муудаад байна гэхэд яагаад үнээ нэмж байна?? ТОСК-ын авилгачдыг шалгаач ээ, хориоч ээ, үнэн баяжчихсан гарууд шүү. Сайн шалгах хэрэгтэй газар...
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-14 09:08:01
    УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац ...
    43.243.161.74
    Мэдэгдсэн Хариулах