Агаарын бохирдлыг бууруулах бодит “ЭКО” шийдэл
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2011 оноос хойш нийт 132 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин үр дүнд  утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ хооронд утаагүй зуух, гэрийн халдаг дулаалга гэх мэт хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Гэвч энэ бүхэн  нэгэнт гамшгийн хэмжээнд хүрчихсэн утааг бууруулахад ямар ч  нэмэргүй гэдгийг одоо л ойлгож эхэлж байна.  Тодруулбал Засгийн газраас  энэ жил агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг тэглэж, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм. Өөрөөр хэлбэл иргэд шөнийн цагт утаа ялгаруулдаг  нүүрс түлэхгүйгээр  цахилгаан халаагуур хэрэглэж, үнээс чөлөөлөгдөх боломжтой болсон.  Ингээд иргэд цахилгаан халаагуурын эрэлд гарсан. Харин цахилгаан халаагуурын хувьд Монголчууд бидний өргөн хэрэглээ биш учраас олдоц муутай, үнэ, хийц загварын хувьд  иргэдийн санаанд төдийлөн нийцэхгүй байгаа юм. Улмаар иргэдийн дунд эрэлт үүсэхтэй зэрэгцэн хаана үйлдвэрлэгдсэн, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй төхөөрөмжийн бизнес ч газар авч байна. Тиймээс эрх баригчдын зүгээс иргэдэд хамгийн аюулгүй эрүүл мэндэд хоргүй ямар төхөөрөмж хэрэглэж болох талаарх зөвлөгөөг ч өгч эхлэх хэрэгтэй байгааг иргэд хэлж байгаа юм.
Энэхүү ухаалаг төхөөрөмж нь шөнийн цагийн хямд цахилгаан эрчим хүч ашиглан 8-11 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж, дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг тань халуун дулаан байлгаж, тав тухыг найдвартай хангахад зориулагдсан бүтээгдсэн байна.

Тэгвэл цахилгаан халаагуурын эрэлд гарсан иргэдийн талархлыг хүлээсэн нэгэн бүтээгдэхүүнийг бид энэ удаад онцолж байна. Энэ бол  “Тулга-Эко" ухаалаг төхөөрөмж юм. Дэлхийн олон оронд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн “Тулга-Эко" ухаалаг төхөөрөмж бол иргэдийн ая тух, эрүүл аюулгүй байдлыг хангах шийдэл.  Агаарын бохирдол өндөртэй, гэр хорооллын бүсд тэг төгрөгөөр цахилгаанаа хэрэглэж, 24 цагийн турш дулаан, аюулгүй эрүүл орчинд амьдрах боломжтой.

Энэ бол Герман-улсын 400 жилийн түүхтэй дулаан хуримтлуулж халаах “Тулга-Эко" ухаалаг техөөрөмж юм. Гэр амины орон сууцанд зориулан үйлдвэрлэсэн. Дулаан хуримтлуулагч эко ухаалаг төхөөрөмж нь гал түлдэг уламжлалт зуухнаас тэс өөр, герман технологиор хийгдсэн дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Энэхүү ухаалаг төхөөрөмж нь шөнийн цагийн хямд цахилгаан эрчим хүч ашиглан 8-11 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж, дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг тань халуун дулаан байлгаж, тав тухыг найдвартай хангахад зориулагдсан бүтээгдсэн байна.
 

 
Дулаан хуримтлуулж халаах эко техөөрмжийг авч хэрэглэснээр:
 
  • Нүүрс, түлээ хэрэглэхгүй, үнс тоостой хутгалдахгүй, утаа тортог гарахгүй, та найдвартай дулаанаар хангагдана.
  • Өдөр оройн аль ч цагт та гэртээ ирэхэд орон гэр тань өдөржин галласан мэт дулаан байна.
  • Огцом халж хурдан хөрөхгүй 24 цаг жигд хэмийн дулаан байна.
  • Шөнийн цагт дулаан хуримтлуулдаг тул бусад цагт цахилгаан тасарсан ч танай гэр дулаан алдахгүй хэвийн дулаан байна
  • Та байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэснээр үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө том хувь нэмэр оруулна.
  • Хөгшид, хүүхэд гээд ар гэртээ санаа зовох зүйлгүй болно.
  • Гал алдах аюулгүй.
  • Хамгийн гол нь түлшиндээ зарцуулдаг дундаж зардаар та ийм тав тухтай амьдралыг гэртээ авчирах болно.

Цахилгаан эрчим хүч хэр их хэрэглэдэг ямар зардал гарах бол

Энэхүү “ЭКО " төхеөрөмж нь гал түлэхэд гардаг хүндрэлүүдийг шийдэж, таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна зардлыг тань хэмнэнэ.

Гарах зардлыг тооцож үзье:

 “Тулга Эко" төхөөрөмж нь 5 КВт-ын хучин чадалтай. хоногт 8-11 цаг цэнэглэдэг ба цахилгаан эрчим хүч оройн 21-цагаас өглөөний 06 цагийн хооронд хямдхан, мөн эрчим хүчний ачаалал бага байдаг тул энэ үед төхөөрөмжөө цэнэглэнэ.

Ингэснээр та хоногт 5кВт* 9цаг=45кВт цаг цахилгаан эрчим хүч зарцуулна. Улаанбаатар хотод 1кВт цахилгаан эрчим хүчний үнэ шөнийн цагт 77 төг 04 мөнгө, өдрийн цагт 120 төг байгаа. Өерөөр хэлвэл нэг хоногт гэрээ дулаан байлгахад та 45кВт*77,04=3466 төгрөг

Монгол Улсын Засгийн Газар 2015 онд утаатай бүсэд оршдог айл өрхүүдэд халаалтаа цахилгаан хэрэгслээр шийдвэл өрхийн нийт цахилгаан 50 % хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр гаргасан. Ингэснээр нэг сарын хугацаанд 1733 төгрег*30 хоног=52 000 төгрөг төлнө.

Тэгвэл яг энэ хугацаанд гэрээ уламжлалт аргаар буюу нүүрс түлээгээр халаахад сард дунджаар ямар зардал гарах вэ? Хамгийн багадаа өдөрт 1 шуудай нүүрс сард 30 шуудай хэрэглэе гэж үзье . Мөн энэ хугацаанд нэг 7 хоногт нэг том шуудай мод хэрэглэнэ. Шуудай нүүрс 3500 тег, нэг том шуудай мод 6000 төг гэвэл хамгийн багадаа нэг сард нүүрсэнд 3500 төг*30шуудай =105 000 төг, түлээнд 6000 төг*4 долоо хоног=24 000 төг ингээд сард түлээ нүүрсэнд 129000 төг зарцуулах болно.

“Тулга-Эко" төхөөрөмж нь хоёр давуу талтай.
 
  1. Эрчим хүчний шөнийн хямдралыг ашиглан дулааныг хуримтлуулж гэр байшинг тань халаана.
  2. Дулааныг хуримтлуулж халаахаас гадна дээрээ хоёр ширхэг ширэмтэй, хоол унд бэлдэх боломжтой.

Хавар, зун, намрын сэрүүнд ч та багахан зардлаар дулаахан тухтай байж болно. Тулгат дулаан хуримтлуулагч “эко" төхөөрөмж нь 30-40 жилийн ашиглалтын хугацаатай,  Монгол орны нөхцөлд тохируулан Германд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.

Утас: 361054, 99965471, 99259045
Хаяг: БГД, 11-р хороо, Хасбаатарын гудамж, "Ивээл" ХХК-ны байр
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-15 03:07:49
    hodoonii pas tai nuhuuded ub-n uilchilgeenii gazruu bitgii uilchil . argaa barahdaa butsaad nuuchihne
    202.179.31.85
    Мэдэгдсэн Хариулах
  • төмөр 2017-02-14 14:11:02
    Шөнийн тарифыг хямдууллаа үүнээс илүү яахав дээ
    182.160.34.141
    Мэдэгдсэн Хариулах
  • ????? 2017-02-14 05:46:49
    Хаяг, үнэ, хүргэлт г.м. нөхцөлөө мэдээлэхгүй байгааг бодоход хульхи нөхдүүд юм байлгүй дээ!!!
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах
  • 999 2017-02-14 05:34:36
    Хаана ямар үнэтэй, зээлийн ямар нөхцөлтэй борлуулж байгаа талаар мэдээллээ бүрэн оруулаач
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • zoshin 2017-02-14 03:28:24
    shuniin tog teglesen ged l baih um 700 kw battaas ulyy garsanig ni tuluj l baina shvv dee ylgaagvi l baina lee sh dee
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-14 03:08:18
    Утаа бууруулах гэж худлаа ярихаар өрх бүрийн яндангаас татвар ав энэ хөдөөний нүүдэл зогсооно ганц гарц энэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • 999 2017-02-14 12:40:17
      Bitgii huts chi muu
      202.70.46.209
      Мэдэгдсэн Хариулах