"Их Агсал бий биелгээ"-г хөшөөнд мөнхөлж байна

Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох "Их Агсал бий биелгээ"-ний хөшөөг Ховд аймагт босгож эхэлжээ. Эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эл биелгээ Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг.
Иймд монголчуудын биет бус өв соёлыг хамгаалах зорилгоор 4 метр өндөртэй уг хөшөөг Ховд аймгийн Булган сумын уугуул Бийцээгийн Үнэнбат санаачлан босгож байгаа аж.

Хөшөөнд дүрслэгдэн буй "Агсал биелгээ" нь том бие галбиртай, Торгууд эр хүний /баатар/ эрхэмсэг чанар, өв тэгш дүр төрх, баатарлаг шийдэмгий дайчин зориг, ухаалаг уужуу сайхан дүр төрхийг бий биелэгийн уран сэтгэмжээр товойлгон гаргасан тайзны бүжгийн сонгодог бүтээл болох юм.

Энэ нь монголчуудын бахархал, үндэс угсаа, зан заншил, хэл соёл, ахуй, түүхийг өгүүлсэн урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө болох юм байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.