Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Монгол Улсын Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор салбарын мэргэжлийн мэргэшсэн холбоодууд нэгдэн ажиллаж Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо болж цаашид хэргэжүүлэх ажил үйлчилгээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Берлин бургерийн байрны 2 давхарт 

09:00 цагт: “САВ ГАЗРЫН ЗАХИРГААДЫН ХАМТЫН ОРОЛЦООТОЙ МЕНЕЖМЕНТ, АНХААРАХ АСУУДАЛ” сэдэвт семинар болно. Хаана: “Танан” төвийн 3 давхарт

09:00 цагт:  ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко энэ сарын 13-17-ны өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд тус мужийн 26 аж ахуйн нэгжийн төлөөлөл дагалдан ирэх бөгөөд МҮХАҮТ Дорнод Сибирийн ХАҮТ-тай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулна.

10:30 цагт: ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”  ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. “Мэдээллийн цаг”-т ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн болон газрын захирал нар оролцоно. Энэ удаагийн хурлаар Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн хийгээд цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар түлхүү мэдээлнэ.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол Тулгатан ТББ-аас "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ

11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК-ийн 1-р сарын ОСҮИ зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно.

20:00 цагт: Гэгээн хайрын баярт зориулсан Улсын Филармонийн дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нарын "I love you"тоглолт  Улсын Филармонийн концертын танхимд болно.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.