Өсвөрийн хийлчид олон улсын тэмцээний дэд байрт шалгарчээ
АНУ-д зохиогддог “Крещендо” олон улсын хөгжмийн наадамд “Ану мюзик” хийлийн студийн сурагч М.Анужин, М.Анунгоо, Д.Санчирмаа нар амжилттай оролцож, тус бүр дэд байрт шалгарчээ.

Уг наадам өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж, оролцогчдынхоо бичлэгийг хүлээн авч түүнээсээ шалгаруулалтаа явуулсан байна. Ингэхэд дээрх гурван сурагч шалгарсан тул наадмыг зохион байгуулагчдын зүгээс өсвөрийн хийлчдийг алдарт Карнегийн театрын “Weill Recital” танхимд тоглуулахаар урьсан байна.

Энэхүү урилгын дагуу өсвөрийн хийлчид маань энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хүндэтгэлийн тоглолтод оролцож, дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулжээ. Энэ үеэр дэд байрт шалгарсан батламжийг оролцогчдод гардуулсан аж.


“Крещендо” олон улсын хөгжмийн наадам нь АНУ-даа нэр хүндтэйд тооцогддог ба тус улсын бүх мужаас гадна орос, канад, германи зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.

П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.