Тусгай зөвшөөрөл бүхий нийтийн хоолны үйлчилгээний газруудад шалгалт хийв
Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрөгч нэгдүгээр сарын 5-аас энэ сарын 5-ний өдрүүдэд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийт 119 нийтийн хоолны үйлчилгээний газар /ресторан 112,  баар 57, кафе 30/ хамрагдсан байна.

Шалгалтын явцад “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага  MNS 4946:2005” стандарт буюу ресторан, баарны ангилал зөрчсөн буюу ширээ засалтгүй, ширээ сандлын шаардлага хангаагүй, коктель үйлчилгээгүй, хоолгүйгээр дан согтууруулах ундаагаар үйлчилснээс архины гүн хордлогонд орох, хоолоор үйлчилдэг газрууд нь цэсний дагуу батлагдсан технологийн карт хөтлөөгүй, нэршсэн хоол, төрөл бүрийн коктель, жимсний зүйлийн өргөн сонголт байхгүй байгаагаас гадна байгууллагын оноосон нэршил, зэрэглэлд өөрсдийн дураар лаоунж, паб, ресторан энд паб гэж нэр өгөх, архины зохистой хэрглээг хангаж ажиллахгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.  

"Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005" стандартын шаардлагын хэрэгжилтийг авч үзвэл: Ресторан 74%, Баар 73%, Кафе 69%-ийн үзүүлэлтээр хангажээ. Тусгай зөвшөөрөлтэй 199 газруудын 5% нь оюутны байр, 2, 3 дугаар шатлалын эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 100 метрээс доошгүй тойрогт  буюу хориглосон бүсэд байрласан, 52% нь стандартын шаардлага хангасан тос баригчтай, 43% нь шаардлага хангахгүй байв.

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 22 газрын тусгай зөвшөөрлийг цуцлах, ашиглалтын  шаардлага хангахгүй барилгын жагсаалтад орсон 15 газрын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх тухай саналыг холбогдох газарт хүргүүллээ гэж Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хохирогч 2017-02-14 03:56:38
    Орон сууцны дор1-р давхар болон хажууд байрласан бар, паб нэртэйнүүдийг нүүлгэеээ.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах