Бичил уурхайн эрхзүйн орчиныг сайжруулах талаар санал солилцлоо
“Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны төлөөлөлтэй Өмнөговь аймгийн удирдлагууд уулзаж хамтран ажиллах талаар  санал солилцжээ. Талууд энэ үеэр аймгийн хэмжээнд нэгдсэн нэг бодлого боловсруулж, эрх зүйн орчинд хамтран ажиллаж, Цогт-Овоо, Мандал-Овоо, Гурвантэс гэх мэт бичил уурхай эрхлэх боломжтой сумдад мэргэжлийн хүмүүс сургалт зохион байгуулахаар тохиролцжээ. Түүнчлэн иргэдээ хамгаалах арга хэмжээнүүдийг авч ажиллах нөгөө талаар байгалийн нөхөн сэргээлтийг хийж бичил уурхайчдын хариуцлагыг өндөржүүлэх тал дээр анхаарч ажиллахаар  болсон байна. 

Бичил уурхай эрхлэгчид хоршоо, бүлгийн зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд явуулахад төр, төрийн бус байгууллага, Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо ямар үүрэг хүлээж хамтран ажиллах талаар харилцан ярилцжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.