Шүүхээр шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн маргаан нэмэгджээ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг өглөө. Тус шүүхээр нийт 12022 иргэний хэргийн 1651 хэрэг буюу 13.7 хувийг нь ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлээр шийдвэрлэсэн бол 22 хэрэг буюу 0.18 хувийг ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар 127 хэрэг буюу 1.05 хувийг ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Мөн иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 986 буюу 12.9 хувиар, ИХШХШТухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 43 буюу 2.4 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 65 буюу 18.3 хувиар тус тус өсч, харин гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 138 буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.