Таван тахь боомоор өвчилсөнийг устгалд оруулжээ

Завханы Дөрвөлжин сумын Онц, Таван толгой багт энэ сарын 7-16-ны хооронд 15 адуу, таван тахь, хоёр үхэр адууны боом өвчнөөр үхлээ.

Долоодугаар сарын 11-нээс хорио цээрийн дэглэм тогтоож, голомтонд байгаа найман өрхийн 6000 толгой малд вакцин тарьж, өвчилсөн тахь, адууг устган ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.

Мөн энэ сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд зургаан айлын долоон адуу, нэг ухна боом өвчнөөр үхсэн нь тогтоогдлоо. Энэ орчимд хязгаарлалт тогтоон голомтын бүсэд байгаа гурван өрхийн малд үзлэг хийж, 52 адуунд боомын ийлдэс тарин, үхсэн адууны сэг зэмийг устгаж ариутгал хийлээ. 10 хот айлын 23 өрхийн бод, бог нийлсэн 7500 малын 1500-г нь вакцинжуулаад байна. 

Боом нь өвчтэй мал, амьтдаас (тэжээвэр) хүнд амьсгал, ахуйн замаар халдаж булчирхайг өвчлүүлдэг, аминд хүрэх аюултай өвчин юм. Боомын савханцар нь хуяг, бүрхүүл үүсгэдэг, гадаад орчинд ялангуяа газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагддаг. 


Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.