Зарим яам, агентлагийн удирдах ажилтныг томилуулах дүгнэлт гарган нэр дэвшүүлэв

Төрийн албаны зөвлөлийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар  Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга, Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны дарга зэрэг албан тушаалын  нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ.  

Эдгээр албан тушаалын ажлын байранд тавьж байгаа шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн сайтаар ажлын 21 хоног зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ сарын  06-ны өдөр зохион байгуулсан юм.  Сонгон шалгаруулалтын комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг, С.Цэдэндамба, ЗГХЭГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д. Ганболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Зөвлөлийн хуралдаанаар Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг  хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
 

  • Ч.Алтангэрэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны даргаар,
  • Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар,
  • Д.Болормааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, томилох эрх бүхий субъектэд санал хүргүүлэхээр шийдвэрлэв.


Эх сурвалж: ТАЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-02-14 12:31:45
    Худал жүжиг
    103.212.119.219
    Мэдэгдсэн Хариулах
  • anuk 2017-02-13 17:01:32
    ene tavilttai jujigt hen itgehvede, Turiin albanii zuvlul ich
    202.9.41.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-13 09:45:29
    Зүмбэрэллхам даргын үед ТАЗ арай ийм байгаагүй юм, одоо больдоо, хөдөө, хотгүй хошин жүжиг, арай л байна шүү, Цогоо гэдэг амьгүй албатыг хөөж явуулаач
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ishka 2017-02-13 07:53:30
    Turiin albanii zuvlul jujigee bolimoor yum aa. Said ni neg dargiig tur orlon guitsetgegch geed tavina. ter ni turiin albanii shalgaltand tentsej jinheldeg.
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах