ЭМД-ын мөнгөө фитнесст ашигламаар байна

Ажил хийж, орлого олж байгаа бүхэн татвар төлөх ёстой, уг нь. Тэр дундаа нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал төлж байх ёстой юм. Нэг ёсондоо албан журмын даатгал л даа. Ямар нэг байгууллагад ажиллаж л байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлж, ирээдүйд тэтгэвэр авах нөөцөө залуудаа бүрдүүлэх хэрэгтэй.

Ажил хийгээгүй байсан ч цалингийн доод хэмжээгээр ч болов хувиар төлж байвал хэрэгтэй шүү дээ. Насны эцэст хэрэгтэй. Гэвч манай улсад энэ систем тийм ч нарийн бүрэлдэж, тогтоогүй л байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид гээд олон хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө маруухан байгаа. Зарим нь бүр огт төлдөггүй.

Тэгвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэл бол ажил хийсэн ч, хийгээгүй ч ямар нэг аргаар заавал төлж байгаа. Тэгж байж өвдөж хавдахын цагт эмнэлэгт үзүүлэх эрхтэй болно шүү дээ. Гэтэл 10 жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл өөрийнхөө халааснаас мөнгө гаргаж төлчихөөд, түүнийгээ нэг ч удаа ашиглаагүй хүмүүс зөндөө байна.

Жил нь гол биш л дээ, зүгээр л энэ тоогоор жишээ авсан юм. 2, 3, цаашлаад 5, 6, түүнээс ч олон жил эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлчихөөд, эмнэлгийн тусламж үйлчилгээ огт аваагүй хүмүүс зөндөө л байна. Уг нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэн бүр сардаа 55 мянган төгрөгөөр үзлэг, оношилгоо, шинжилгээ өгөх эрхтэй байдаг.

Ер нь бол эмнэлэгтэй холбоотой зүйлд л ашиглах эрхтэй байгаа юм. Гэвч энэ эрхээ ашиглалгүй олон жил явж байгаа хүмүүс байна. Өвдлөө гэхэд хувийн эмнэлэгт хэвтчихдэг. Эсвэл эмнэлэгт хэвтэхээр хэмжээнд өвчин тусаагүй байж болно шүү дээ. Гэтэл тэд нэг жил сарын 55 мянган төгрөг ашиглах эрхээ эдлэхгүй байлаа гэж бодоход 660 мянган төгрөг хуримтлагдаж байна. Тиймээс энэ мөнгөө эмнэлэгт хэвтэх, үзүүлэх, оношлуулах, шинжилгээ өгөхөд ашиглаагүй хүмүүс нь арай өөр маягаар хэрэглэж байвал яасан юм бэ.

Тухайлбал, фитнесст явахад ашиглая л даа. Дунд зэргийн, аятайхан тохижилттой фитнесс клубийн сарын төлбөр 100 мянга байгаа. Бүр 150, цаашлаад 300 хүртэл мянган төгрөгөөр нэг сар явуулдаг фитнесс ч байна л даа. Гэхдээ иргэд өөрсдийнхөө орлогод тааруулаад, сонгоод л явчихна. Гол нь төрөөс жилдээ ашиглаагүй 660 мянган төгрөгөө авчихдаг л байх хэрэгтэй байна. Тэгэхдээ зөвхөн фитнесст явах л зарчмаар шүү дээ. Эрүүл мэндийн яам нь аятайхан фитнесстэй гэрээ байгуулаад, тийшээ мөнгөө өгөөд ажиллаж болно.

Эмнэлэгт хэвтээгүй, мөнгөө ашиглаагүй хүмүүс нь жилийн эцсээр фитнесст явахад түүнийг зарцуулна л гэсэн үг. Иймэрхүү систем нэвтрүүлмээр байна. Түүнээс биш эмнэлэгт хэвт, оношлуул, шинжлүүл гээд хэдхэн төгрөг тавиад өгчихдөг. Тийм шаардлагагүй хүмүүс нь болохоор 55 мянгаараа хохироод л үлдээд байх хэрэг үү. Түүний оронд фитнесст явдаг бол аятай юу. Тэртэй тэргүй хотжилт явагдаад, хүмүүсийн хөдөлгөөн багасч, таргалалт ч ихэсч байна.

Хүн биеийн жингээ хэвийн барина гэдэг эрүүл байхын нэг үндэс. Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг биз дээ. Тэгвэл эрүүл байх нэг үндэс болсон идэвхтэй хөдөлгөөн хүн бүрт хэрэгтэй байна. Үүндээ л эрүүл мэндийн даатгалд төлж байгаа мөнгөө ашиглая гэсэн хэрэг.

Хүмүүс идэвхтэй хөдөлгөөнтэй байж, өвдөж хавдах нь бага байвал эмнэлгийн ачаалал ч бас буурна биз дээ. Тийм болохоор төр засгийнхан энэ тал дээр анхаарч, журам энэ тэр гаргана байгаа. Мөнгөө төл, сардаа тэдэн төгрөгөөр эмнэлэгт үзүүл гэдэг. Үзүүлэхгүй бол өөр зүйлд зарцуулчихдаг байж болохгүй биз дээ. Иргэн хүний мөнгийг “идэж” байгаагаас ялгаа юу байна, энэ чинь.


 Монголын мэдээ
Н.Болд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэмжигч 2017-02-13 13:59:27
    Зөв санаа байна.үүнийг дэмжээд хууль санаачлах гишүүн байна уу.Өөрсдөд нь ашиггүй бол хэрэггүй гэж үздэг дуракууд байгаа цаана чинь
    66.181.176.77
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2017-02-13 05:52:56
    маш зөв санаа байна шүү. дэмжээрээ.Тарган мал тал бүрийн ашигтай, "Тарган хүн төрөл бүрийн өвчтөй" нь үнэн тул төрөөс үүнийг бодлого болгон ашиглах хэрэгтэй.
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • keke 2017-02-13 03:29:44
    Хэрэгтэй л санаа байна
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-02-13 03:25:44
    зөв санаа ЭМБ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэдэд санхүүжилт хийх үнэгүй юманд нугасгүй хэдэн эмээ өвөө хэвтсэн болж эмнэглэг авсан болдог юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-13 02:10:48
    Хуулинд л өөрчлөлт оруулаад санаачлаад явчих УИХ гишүүн олдоосой
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах