З.Энхболдын үлдээсэн С.Эрдэнийн “тайз”
С.Эрдэнэ тамгаа гардаж, З.Энхболд тайзнаас буулаа. АН-ын үнэмлэхүй ялагдлаас хойш долоон сарын дараа З.Энхболд тамгаа С.Эрдэнэ даргад шилжүүлж байгаа нь энэ.

Монголын Ардчилсан нам 1990 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр анх байгуулагдсанаа зарлаж, анхны даргаар одоогийн нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийг сонгож, улмаар 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэн “төрсний гэрчилгээ”-гээ авч байсан түүхтэй. Үүний дараа 2000 оны УИХ-ын сонгуулиас зургаан сарын дараа ардчиллын төлөөх таван нам нэгдэж, тэр үед эрх барьж байсан улс төрийн ууган намыг анх удаа буланд шахсан билээ. Үр дүнд 2004 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам, МАХН хоёр эн тэнцүү суудал авч, ард түмний энэ сонголтыг улс төрчид “Хаан сонголт” хэмээн өргөмжилж байв.

Үүний дараа 2012 оны сонгуулиар ард түмэн АН-ынханд олуулаа эрх барих боломжийг олголоо. Гэвч энэ үед АН-ынхан жинхэнэ “Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн”. Тэд Засгийн эрхийг гартаа авснаар “Аавынхаа толгой дээр гарсан хүүхэд шиг” авирласан. Үүний дараа их ялагдал буюу УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудалтай болов.

Мэдээж намаа ялагдуулсан З.Энхболд сонгуулийн санал хураалттай зэрэгцэн суудлаа тавьж өгсөн. Үүнээс хойш долоон сар АН-ын дарга гэх сэтэртэйгээр З.Энхболд өчигдрийг угтсан. Харин одоо АН-ыг С.Эрдэнэ удирдана.

 Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр, Өргөдлийн байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар намдаа 250 саяыг хандивласан өрсөлдөөн С.Эрдэнийн ялалтаар өндөрлөсөн.

 С.Эрдэнийг АН-ын даргаар батламжилсан тохиолдолд Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2020 оны сонгууль “түүнийх” болж байгаа.

С.Эрдэнэ тамгаа гардахдаа “Энэ цаг үе бол Монголын Ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж амжилттай хэрэгжүүлсэн Ардчилсан Нам дахин шинэчлэгдэж, эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд дараагийн шатны хувьсгалыг эхлүүлэх ёстой тийм цаг үе юм” хэмээсэн.

Харин З.Энхболд “Бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, хүний нөөцийн томилгоо хийхээс эхлээд намынхаа хурлыг хийхэд хүртэл фракцтай зөвшилцөж тэдний эрх ашигт нийцүүлэхээс өөр аргагүй байдалд ордог, Тэдний эрх ашигт нийцэхгүй бол асуудлыг шийдвэрлэх ирц хүрэхгүйд хүрдэг байдлаас Ардчилсан нам салж чадлаа” хэмээсэн.

Харин нийтлэлч Б.Баабар  ҮЗХ-ны  хурлын үеэр нэгэнтээ С.Эрдэнэ рүү чичилж, “С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгоод шоронд орсон хойгуур та нар эргэж очих юм уу” хэмээн хатуухан шүүмжилж байсан бол С.Эрдэнийг дарга болоход “Хамгийн зөв сонголт Эрдэнэ. Ардчилсан нам эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой”  хэмээж байв.

Харин С.Эрдэнэ З.Энхболдын буусан тайзнаа ямар тоглолт хийх бол?
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-14 16:29:38
    Ийм мэдээ тавихгуй байж болохгуй юу.Гутмаар юм.
    103.26.194.48
    Мэдэгдсэн Хариулах
  • hhklllllllll 2017-02-14 01:54:32
    Ардчилсан нам огт шинэчлэгдсэнгүй ээ харин бүүр ах адүү амраг садангаа албан тушаалд дэвшүүлж гэр бүлийн нам болгох үйл ажиллгаандаа лав шигдэн орлоо харамсалта...
    59.153.87.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-13 14:42:30
    Ийм байвал амар ч юм уу гэдсээ чирсэн Туваан долгинуур Золоо энэ 3 АН-ын нүүр боллоо гэж.,
    59.153.114.228
    Мэдэгдсэн Хариулах
  • ich 2017-02-13 14:05:20
    Muugaar yrhad ch MAN i han Erdeneegees vhtlee aina daa Erdnee shig er bj chadhuu ta nar Tim owoo um bol Hvrelsvh Erdneed vg hel dee Ha ha aigaad chadahgvi...
    66.181.185.20
    Мэдэгдсэн Хариулах
  • тргэн 2017-02-13 13:31:27
    Гоо гэгчид: үгний ёгт утгыг ухаж мэдэхгүй яаж сэтгүүлч болдог бнаа.
    202.126.91.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ..... 2017-02-13 06:40:00
    МАН улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд нэгмөсөн гутааж чадлаа, дөнгөж саяхан!!!! АН ногоон ялаа шавсан нийтийн жорлон боллоо!!!!!!! Яана даа, та минь?...
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах
  • лол 2017-02-13 05:35:45
    АН арван хар нүглинхэ замар эргэлт буцалтгүй орло до. Энэ нам сайжирч харагдач. нэмэгдэхүни байрыг солиод нэмэргүй дэ. Цаган толгой тэнд үхсэнэ хийгэд мишилзэд ...
    202.9.40.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-13 05:05:08
    Үүл Баатар одоо болтол хотын захирагч хэвээрээ байгаа юм уу?
    195.189.71.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-02-13 03:54:12
    KOMMUNISTUUD SHEESNI GOOJLOO YU . TUSVIIN HURENGEER CAGAAN ORDON BARIULJ TUREESIIN MUGEER LUUVIR HIUIJ BAIGAA UURSDIIGEE YU GEJ OILGUULHUU MALUUDAA
    202.9.41.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-13 01:46:26
    Нас барсан хүний тэтгэвэрийн мөнгө иддэг даргатай нам гэж дэлхийн түүхэнд байгаагүй байх аа
    66.181.178.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-13 01:31:22
    Салга цагаан толгойт баатар маань тамга зөөгч болчихсон юмуу, илүүц харагдаж байна, гэртээ харьж ач, гучаа харж байхгүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах