“Гэр бүлийн баяр” үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ амралтын  өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Энэ наадам нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас, мөсний наадгай тоглоомыг сурталчлан таниулах, гадаадын иргэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс гэр бүлийн баярт ирсэн хүн бүрийг халуун цай, аарцаар дайлж байлаа. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан асрыг бэлтгэж, тэдэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах боломжийг олгосон байв.

Энэ жилийн Өвлийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж, хөтөлбөрүүд бүгд гэр бүл рүү чиглэсэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2017-02-13 05:44:23
    гэр бүлийн баяр гэж хаана юу болоод, үргэлжлээд байгаа юм бэ??? сайн сурталчилаач, нийслэлийн хэвлэл мэдээллийн албаныхан ажлаа муу хийж байна шүү....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-12 13:34:27
    олон хүүхэд гаргасан эхийг хамруулаад бга тэр их халамжаа ядахдаа хөдөөний эхчүүдэд олговол таарна хотынхонд олголоо гээд утаа нь л нэмэгдэх бх да
    203.91.115.36
    Мэдэгдсэн Хариулах