Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент өнгөрсөн долоо хоногт намрын чуулганаа хаалаа. Энэ чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд нээхдээ “ Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2016 онд эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан. Ажилгүйдлийн төвшин хоёр оронтой тоонд шилжлээ. Иргэдийн худалдан авах чадвар буурсны зэрэгцээ дефляци бий боллоо. Иймээс богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах, Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй болохыг мэдэгдэж байна” хэмээж байв. Гэвч УИХ-аас батлагдан гарсан хууль тогтоомжийн ач буян гарсангүй. Эдийн засаг бахь байдгаараа. Ирэх гуравдугаар сард төлөх эхний ээлжийн 580 ам.долларыг хэрхэн төлж барагдуулах талаар онцын шийдвэр гарсангүй. 

Намрын чуулганы сүүлийн долоо хоногт уламжлал ёсоор парламент хуулиудыг “бөөндөн” батлав. Харин сөрөг хүчин өнгөрөгч долоо хоногт бүлгийн даргаа сольж, Д.Эрдэнэбат АН-ын есөн гишүүнийг толгойлохоор болов. С.Эрдэнийн хувьд АН-ыг “аврах” их үүргийг хүлээсэн учир ийнхүү бүлгийн даргын албаа хүлээлгэн өгсөн хэрэг. Тэд өнгөрсөн баасан гарагт ҮЗХ хорооны хуралдаанаа хийсэн бол өнөөдөр “UB паласт” намын VII Их хурлаа хуралдуулах гэж байна. Намынхаа гишүүдийн хандиваар “боссон” Их хурлаараа намынхаа үндсэн дүрмийг хэлэлцэж, шинэ даргаа батламжлах юм.
Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе
 
ОУВС-тай хэлэлцээрээ үргэлжлүүлж байна

Засгийн газар ирэх сарын 21-нд төлөх 580 сая ам.доллараа хэрхэн төлөх талаарх арга замыг хайж байна. Үүнтэй холбоотойгоор ОУВС-ынхантай хийж байгаа хэлэлцээрээ идэвхжүүлж эхлэв. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-аас Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан өөрсдийн 13 саналаа хүргүүлснийг УИХ хүлээж авсан. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш хямралаас гарахын тулд ОУВС-аас тусламж авах асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлсээр байв. Эх сурвалжууд ОУВС-аас  нийтдээ 1-1.5 сая ам.долларын зээл тусламж өгөх тухай мэдээлж байв. Тэгвэл хамгийн сүүлд ОУВС-аас  нийтдээ 1-1.5 сая ам.долларын зээл тусламж авах тухай яриа хэлэлцээр явагдаж байгаа тухай албан бус мэдээлэл байгаа юм.
 
А.Гансүхийг суллав


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш суллав. Шинэчлэлийн засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр шүүхээс ял сонссон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг магадлангаар суллах асуудал сүүлийн нэг сарын турш яригдсан.
Л.Гансүх нь магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан билээ.
 
Шатахууны үнэ нэмэгдлээ


Өнгөрсөн дөрвөн жилд үнэ нь тогтвортой хадгалагдаж байсан шатахууны үнэ нэмэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг судлахаар ажиллаж эхэлсэн. Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа.
Нефть импортлогч компаниудын зүгээс Монгол Улсад сүүлийн хэдэн жил дараалан долларын ханш өндөр явж ирсэн, дээр нь дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь жижиглэнгийн үнийг нэмэхээс аргагүйд хүрсэн гэдэг тайлбар хийж байгаа юм.
 
Зуны цагийн тоололд шилжихгүй


Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо. Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн  бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.

Цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь  ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар эрүүл мэндийн болон бусад байгууллагаас санал ирүүлдэг юм.  

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ahaa 2017-02-12 12:14:36
    Bid azgui ulsuud shu de nasaarai yaduu amidrla boloh baih geed huleeh ym nas ch hureh shij alga
    150.129.141.235
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-12 04:34:08
    ажил 40 дээш насныханд бүр олддоггүй яахав тэр доод зэрэглэлийн компанид бол ганц нэг хүн бж бдагл юм бнлэ тэр нэр хүндтэй компаниуд бол ёстой үгүй шү дэ
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах