Иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газар зөвшөөрөлгүй буухыг хориглоно
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-аас 52 байршилд 15 309 га бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр тогтоосон.  Эдгээр газруудыг хамгаалалтад авч, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн төлөвлөлт хийж, албан ёсоор хаягжуулж байгаа юм. Мөн иргэд, аж ахуйн нэгжийг уг байршлуудын газарт үйл ажиллагаа явуулах, зохих зөвшөөрөлгүй эзэмшихийг хориглосон.

Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бичиг бүхий самбаруудыг байршуулж, буусан айлуудад мэдэгдэл хүргүүлэн, албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ аван ажиллаж байгаа юм байна. Албадан нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулдаг журамтай.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.