Парисын “Их дуулга” өнөөдөр эхэлнэ
2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгох Парисын "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ. Уг тэмцээнд 61 орны эрэгтэй, эмэгтэй 412 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн  48 кг-д дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг, +78 кг-д О.Жавзмаа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана нар эх орноо төлөөлөн оролцох юм.

Парисын их дуулгад өмнө нь Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, М.Уранцэцэг нар түрүүлж байсан билээ. 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Manaihan mundag syy!!! 2017-02-11 13:08:03
    Prisiin ikhe dyylgad amjilt hysye!ta nar chadnaa!eertee itgeltei hyn byr dabna!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах