Азид ухаанаа сорин өрсөлдөх шатарчин хүүд тусламж үзүүллээ
Ирэх наймдугаар сарын 23-30-ны хооронд Тайвань улсад шатрын “Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн”-д Б.Одгэрэл явахаар бэлтгэл ажлаа базааж байна.  Хүү Баянгол дүүргийнх бөгөөд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо түүнийг хүлээн авч уулзан буцалтгүй тусламж үзүүллээ.

Тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн Г.Батдэлгэр, Д.Энхнасан нарын хүү Б.Одгэрэл нь 11 настай нь 38 дугаар сургуулийн сурагч юм.

Б.Одгэрэл нь 4 настайгаасаа эхлэн шатар тоглож сурсан ба дүүрэг, нийслэл, хот, улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож иржээ.
Засаг дарга Д.Оросоо Б.Одгэрэл хүүд буцалтгүй тусламж болох 500 мянган төгрөгийг гардуулаад оюуны спортын их үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Chimgee 2014-07-22 06:26:00
    7 nastai huu shuu dee
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах