Б.Пүрэвдорж: Монголын төрд 51  хувь байгаа юу
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж өнгөрлөө. Өнөөдрийн хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярихаар төрийн өмчийн 51 хувийн асуудалд давхар яригддаг. “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан. Одоо засгийн газар 75-100 сая ам.доллар төлөх нөхцөлд байна. Ирэх сард Арбитраар дахиад энэ асуудал хэлэлцэгдэнэ. Ер нь Монголын төрд 51 хувь байгаа юу. Төр ийм байдлаар засгийн газарт асуудал үүсгэж байна” гэсэн юм.

Үүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ням-Осор “Маргаантай зүйл байгаа. “Жаст”-ынхан өөрсдийгөө өмөөрөөд байдаг ч тодорхой мөнгөн төлбөрүүдийг төлсөн байдаг. Энэ асуудал дээр хуулийн фирм ажиллаж, хэд хэдэн хүндрэлүүдийг гэтлэх аргыг судлаж байна. Гол нь, төрийн байгууллагаас ийм мэдээлэл өгч, нарийн тоог өгөхөөр нөгөө талд засгийн газрын байр суурь болж ойлгогддог. Шүүх дээр үүнээс болж асуудал мушгигддаг учраас нарийн тоог хэлэх боломжгүй байна” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Додио 2017-02-11 08:01:28
    Энэ хөлдүү гар Төрийн өмчийн 51 хувьд тоглолт хийхээр алуурчин Эрдэнэ, шунал Элбэгдорж 2-оос даалгавар авч тэнэгт малаа чиний жүжигт хариулахгүй байж болно.
  • иргэн 2017-02-10 13:48:42
    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэж байгаа, бид түүнийг төрийн өмчийг хамгаалж улсаа баян болго гэж сонгосон доо, тэр сайн мэдэж байгаа
  • Бат 2017-02-10 11:40:22
    монголын төрд 51 хувь байгаа энэ чинь төлөх боломжтой компанид баталгаа л гаргасан хэрэг шүү дээ
  • ? 2017-02-10 09:41:11
    Тэр Ням-Осор гэж нөхөр юу ярьснаа эргээд харвал өөрөө ойлгох болов уу???
  • Зочин 2017-02-10 09:02:04
    ПГОО чамайг бичихээ боль гэж хэд хэлэх юм бэ, зарцаах гэж юугаа хуцаад байгаа юм, тэгээд бүх өгүүлбэрийн төгсгөл чинь буруу байна, тийн ялгал мэддэггүй малуу