
Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдаан ирэх сарын 23-нд болох гэж байна. Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээнд 7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд өрсөлдөхөөр 200 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна.
Тэмцээнийг БСШУСЯ-наас дэмжиж байгаа бөгөөд шагналын сан 22 сая төгрөг ажээ.
Б.Орхон