Дайчид цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ
МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний бүсийн аваргын төлөөх гал гарсан тоглолтууд үргэлжилж байна.

Өчигдөр/02.09/ болсон тоглолтуудын тойм


Архангайн Алтан Дорнодын Дайчид цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ

.
Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид болон Ховд аймгийн Ховд Алтайн Аргаль багийн цувралын хоёр дахь тоглолт боллоо. Тоглолтын нэгдүгээр үед Ховд Алтайн Аргаль багийн ахлагч Д.Мөнхтүвшин үнэхээр гайхалтай байв. Тэрбээр зөвхөн энэ үед 20 оноо авсан юм. Улмаар тоглолтын эхнээс Ховд аймгийн залуус тэнцүүхэн өрсөлдөв. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеэс Архангай Алтан Дорнодын Дайчид хамгаалалт довтолгоогоо нямбай хийж, онооны давамгайллыг авлаа. Улмаар архангайчууд өрсөлдөгчөө 118:98-аар буулган авч, цувралыг 2-0 болгов.

Тус тоглолтод Роберт Тюрнер 24 оноо, 10 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол Г.Баттөр 17 оноо, 7 оновчтой дамжуулалт, Ким Чёл Мён 17, О.Энхбаатар 17 оноо, 8 самбар, М.Хэммондс 16 оноо, 10 самбар авчээ. Ховдоос Д.Мөнхтүвшин 32 оноо, Доналд Лавес 14 оноо авсан ч бусад тоглогчид тун хангалтгүй байлаа.
 

Сүхбаатар Альянс Тех цувралыг тэргүүлж эхэллээ


Зүүн бүсийн аваргын төлөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех, Эрдэнэт хотын Икон багийн цувралын гурав дахь тоглолт боллоо. Цуврал 1-1 болон тэнцээд байсан учир гурав дахь тулааныг сагсан бөмбөг сонирхогчид хүсэн хүлээж байсан нь гарцаагүй. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн. Гэхдээ гуравдугаар үеэс Эрдэнэт хотын Икон багийн хамгаалалт тун идэвхигүй байлаа. Улмаар Сүхбаатар довтолгоогоо тун нямбай гүйцэтгэж байсан юм. Эрдэнэт хотын Икон баг ямар “нүүдэл” хийх учраа олохгүй байв. Улмаар Сүхбаатар Альянс Тех өрсөлдөгчөө 96:86-гаар буулган авч, цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ.



Тус тоглолтод Карл Блэйр 25 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт өгчээ. Ким Чон Ил 20, Б.Батзолбоо 14 оноо авав. Икон багаас Чарлес Фанчес 20 оноо, 14 самбар авсан бол Андре Уинстон 19 оноо, Чадраавал 13 оноо авсан байна. Сүхбаатар довтолгооны хувиар өрсөлдөгчөөсөө илүү байсан бөгөөд мөн алсын зайн шидэлтийг 11 удаа амжилттай болгожээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.