Чуулганы үр дүнгийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

УИХ-ын Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Энэ хугацаанд МАН-ын 65 гишүүн, АН-ын ес, МАХН, бие даагчдын нэг төлөөллөөс бүрдсэн парламент хэр үр дүнтэй ажилласан бол. Шинэ, залуу гишүүдээр хүч сэлбэж, эмэгтэйчүүдийн хамгийн олон төлөөллийг багтаасан чуулганы өнгөрсөн долоон сарын үр дүнг нам, бие даагчдын төлөөлөл хэрхэн дүгнэж байгааг хүргэе.
 

О.Батнасан: ӨДӨР ШӨНӨГҮЙ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЛАА


 
-Намрын чуулганаар Монгол Улсын нийгэм эдийн засаг, эрхзүйн орчныг сайжруулах олон хууль батлагдлаа. Мөн удирдлагын сахилга хариуцлагыг сайжруулах талаар зохих хуулиудыг судалж баталсан. Миний хувьд Хилийн хуулиас эхлээд нэлээд олон ажлын хэсэгт орж ажилласан байгаа. Мал амьтны эрүүл мэндийн чиглэлээр гарч байгаа баримт бичигт ч мөн анхаарч ажилласан. Дотоодын цэргийн дахин эмхлэн байгуулж, нэгдсэн бодлоготой болголоо. Чуулган завсарлалаа гээд бид амрахгүй. Тойрогтоо ажиллаж батлагдсан хуулиудыг сурталчилна. Өглөөнөөс орой болтол хуралдаж, өдөр шөнөгүй ачаалалтай ажиллалаа. Чуулганы үр дүнг хангалттай сайн гэж дүгнэж байгаа.
 

С.Жавхлан: ӨМНӨХӨӨ ҮГҮЙСГЭЖ, ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ


 
-Чуулганы үр дүн маш муу байлаа. Өмнөх хүмүүсээ үгүйсгэж байгаа мөртлөө өөрсдөө шийдвэртэй зүйл юу ч хийсэнгүй. Өнөөдөр Дэнжийн мянгын Долгор, Долоон буудлын Дорж хоёрын амьдрал бахь байдгаар байна. Дээрдсэн зүйл юу ч алга. Миний хувьд нийгмээ байлдан дагуулсан, уриалан дуудсан оновчтой бодлого щийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байсан. Санаанд хүрсэнгүй. Ард түмэн надтай адил бодолтой байгаа байх. Өмнөх хүмүүс ингэсэн болохоор тэгж чадсангүй, чи ч ингэсэнгүй гэх шалтаг, шалтгаанаар хаацайлаад 6-7 сарыг өнгөрөөлөө. Чадваргүй, сулбагар байлаа. 100 ямаанд 60 ухна гэдэг байсан бол энэ парламентад 100 ямаанд 65 ухнатай болчихсон юм биш үү. Хоорондоо мөргөлдөөд байгаа хэрнээ нэг ч шийдэл гаргасангүй. Уг нь цаг үетэйгээ холбогдсон асуудлыг УИХ соргогоор мэдэрч хэлэлцэх ёстой байтал хазгай гишгэлээ.
 

Н.Оюундарь: ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ


 
-Намрын чуулган зорилгоо биелүүллээ. Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгасан цөөнгүй хуулийг баталж, ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэллээ. Ахмад настан, залууст чиглэсэн нийгмийн халамжийн чиглэлийн үр өгөөжтэй шийдвэр цөөнгүй гарлаа. Хэдийгээр улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч амлалтаа эхнээс нь биелүүлж байгаа. Орлого олох, эдийн засгийг сайжруулах тал дээр тодорхой алхмууд хийсэн. Гадаад харилцаа, хөдөө аж ахуй, байгаль орчин, хууль эрхзүй зэрэг салбар бүрт чиглэсэн хуулиудыг баталлаа. Үүний нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг онцлон хэлмээр байна.

 
О.Баасанхүү: МАН-ЫН 65-ААС ЮМ ХҮЛЭЭХЭД ХЭЦҮҮ БОЛЛОО



-Дөрвөн жилийг, ирээдүйг тодорхойлох ёстой байсан. Үр дүнд сэтгэл дундуур байна. Тавантолгой, Оюутолгойн Дубай, Эрдэнэт, Хөгжлийн банк, Төрийн банк зэрэг таван асуултад хариулт өгөх ёстой байсан. Бидний нүдээр 65 –уулаа нэг намын гишүүн мэт харагдаж байгаа боловч эрх ашгийн сонирхолтой, олигархиудын бүлэглэл сууж байна. Эрх ашгийн зөрчил гаргаад хоорондоо хэрэлдэж, гацааж улстөржөөд ард түмний итгэлийг алдаж байна. Уг хуваагдал зөрчлийг арилгаж нэг чигт явъя, шийдвэрлэх хэсэг нь олонх байя гэж 65 хүнийг сонгосон. Гэтэл маш олон халамжийн хууль баталлаа. Монголчууд ядуу байгаа ч эдийн засгийг сайжруулахын тулд жаахан тэсэх ёстой. Тэгэхгүй ахмад настанд 50 мянган төгрөг хувааж өгнө гэж урт дараалал, бүртгэл үүсгэлээ гээд хэнд ч нэмэр, ач холбогдолгүй. Ард түмэн мөнгө гуйгаагүй зөвхөн ажилтай, орлоготой болохыг хүсч байна. Төмөр замаа эхлүүлээд, Оюутолгойд монголчуудаа өндөр цалинтай ажиллуулах хэрэгтэй. 65-аас юм хүлээхэд хэцүү боллоо.
 

Ц.Даваасүрэн: ЯМАР Ч БАЙСАН АЛДААТАЙ УУЛ УУРХАЙН ШИЙДВЭР ГАРГАСАНГҮЙ


 
-Намрын чуулган өнөөдөр завсарлана. Миний бодлоор ямар ч байсан Оюутолгой шиг улс орныхоо эрх ашгийг хохироосон уул уурхайн элдэв шийдвэр гарсангүй. Аль болох сонгуулийн амлалттай холбогдуулан ахмадуудын “Насны хишиг” зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан заалтуудаа хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн хууль баталж ажиллалаа. Энэ парламент чадлынхаа хэрээр ажилласан гэж дүгнэж байна. Өмнөх шиг алдаатай уул уурхайн шийдвэр чуулганы явцад гарсангүй.


Л.Болд: ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТОЛЦООНООС УХАРСАНД ХАРАМСЧ БАЙНА


 
-Хууль хяналтын байгууллагуудтай холбоотой хууль баталлаа. Энэ бүгд Үндсэн хууль бий болсон тогголцооноос ухарсанд харамсч байна. Цаашид засч сайжруулж, эрхзүйн тогтолцоогоо хүнлэг иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зүйл заалтыг бодит ажил болгох чиглэлд ажиллах шаардлагатай.
 
Дараа дараагийн чуулганаар хий дэмий улстөржихгүйгээр, намын үзэл бодол, өөрсдийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөх маягаар ажиллах болохгүй. Монгол Улсын бодит нөхцөл байдлыг харж ирээдүйг харсан, 1992 онооос хойш шинэ Монголыг бий болгож байгаа асуудалд анхаараасай. Эдийн засгийн чиглэлээр бодит ажил хийж, хувийн хэвшил, бизнесийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодитой ажил хийгээсэй.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2017-02-11 03:10:22
    Жавхлан тэгээд өөрөө юм хийгээч санаачлаач
  • erdenetffff 2017-02-10 18:01:55
    javhlan denjiin1000 7buudlaas tsaash harah medremjgyildee gudamjnii hogoo shyyrdeed duugaa guulaad bolnodooo bolnooo 2ulaaaaaaaaaaaaa
  • Зочин 2017-02-10 09:40:25
    Хэлэлцэж байгаа асуудлыг нь баталчихаад байхад үг хэлдэг Жавхлан, ногоон малгайтын сүнс популист Батзандан, оймс Баасанхүү гэх мэт солиотой амьтдын амыг нь үдэх...
  • иргэн 2017-02-10 05:41:23
    хөдөөгөө хөгжүүлж хөдөө аймаг сумын тэр олон засаг дарга нараа ажилтай болгооч улсаас тэтгэмж аваадл зүгээр суугаад бх юм дээр үеийн засаг дарга нар их ажилтай ...
  • УИХ 2017-02-10 05:36:09
    Юу ч хийж бүтээсэнгүй, МАН боловсон хүчний хувьд их ядмаг юм байна гэдэг нь л мэдэгдлээ. 2012 онд АН бужигнуулж байсан, ажил өрнөөд л
    • erdenetffff 2017-02-10 18:03:25
      kkkkkkk an zamartaln ajillasaan ajilasn goriign harin bygdeeree odoo amsajiindaa
  • иргэн 2017-02-10 05:01:31
    улс дампуурсан гээдл хувьдаа авхыг бодох юм тэгвэл хувийнханы ард түмэнд цалинг ньч өгөхгүй ажиллуулж бга нь дампуурал уу эсвэл бүр цагаандаа гарсан мөлжлөг үү
  • Bayar 2017-02-10 04:50:27
    Umnuhuu ter chigt ni uguisgehees uur yuch hiigeegui ee novshnuud
  • zochin 2017-02-10 04:17:43
    ene javhlan pizda odoo zailaasai
    • дээд талын пиздад 2017-02-10 05:17:13
      чи жавхаагийн хаана нь ч хүрэхгүй шүү пизда чинь
  • m xmaMNX 2017-02-10 03:47:58
    sanal avax gesen xeden xalamj l bii bolgoloo doo
  • Irgen 2017-02-10 03:33:21
    Dollar hadand garsaan, huuhdiin mungu ipotek 2 goodbye,ahuin heregleenii baraanii une nemegdsen, tulshiig zoriud nemseen,gemt hereg havtgairsan F unelgee tavila...