Парисын их дуулга маргааш эхэлнэ
Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн үргэлжилж байна. Саяхан болсон Токиогийн их дуулгад дэлхийн аварга М.Уранцэцэг түрүүлсэн. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Францад “Парисын их дуулга” болох гэж байна. Уг тэмцээнд 60 орны эрэгтэй, эмэгтэй 431 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн  48 кг-д дэлхийн аваргын алтан медальт М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг, +78 кг-д О.Жавзмаа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана нар эх орноо төлөөлөн оролцохоор Францыг зориод байгаа. 

Парисын их дуулгад өмнө нь Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, М.Уранцэцэг нар түрүүлж байсан билээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.