Цагаан сарын үзэсгэлэн худалдаанууд зочид ихтэй ч худалдан авалт муу байна
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ. Айл бүрт энэ өдрүүдэд баярын бэлтгэл ажил ид дундаа өрнөж буй.  Тавгийн идээний хэвийн боов, чихэр жимс, ууц, бууз банш, ирсэн зочдын гарыг цайлгах бэлэг сэлт гээд базаах зүйл мундахгүй их.

Ингэхээр жилийн хамгийн их мөнгө зарцуулдаг баяр бол яах аргагүй сар шинийн баяр болж таарч байгаа юм.  Ах дүү, хамаатан саднаараа цуглардаг ганц баяр болохоор ч тэрүү айл бүр л аятайхан том ууцаар ширээгээ чимэх гэж их мөнгө зарлагадана. Сар шинийг элбэг дэлбэг угтвал тэр хирээр ирэх жилдээ өнгөтэй өөдтэй явна гэсэн бичигдээгүй хууль бидний амьдралд үйлчилдэг болохоор тэр биз. Ингээд манай сурвалжлах баг цагаан сарын баярыг тохиолдуулан гарч байгаа үзэсгэлэн худалдаануудаас дараах сурвалжлагыг  бэлтгэлээ. 

Архангайн ааруул нэг кг нь 10000 төгрөгийн ханштай байна

Ингээд цагаан сарын хамгийн гол тавгийн идээний чимэг болсон цагаан идээний үнэ хагш ямар байгаа талаар Тусгаар тогтнолын талбайд гарч байгаа Архангай аймгийн  "Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдааг сонирхлоо.


Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүн тавигдсан  гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна.Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий.Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ. 


“Шангрила Молл”-д Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч байна

Бидний дараагийн очсон газар бол Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас санаачлан “Шангрила Молл”-д  нээлтээ хийгээд байгаа  эх орны бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа байлаа. Үндэсний бахархалт уламжлалт ёс заншил орчин үеийн хэв маягийг шингээсэн, дээл, хүрэм, гутал, бүс, тэлээ, хувцас, гарын бэлэг, авдар, ширдэг, аравч, гоёл чимэглэл, айрагны хөхүүр, чацаргана зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байна.






Ирсэн зочдын гарыг цайлгах гарын бэлэг 5000 төгрөгөөс эхэлж байна 

Бидний хамгийн сүүлд очсон газар бол “Мишээл экспо” төвд гарч буй цагаан сарын хамгийн том үзэсгэлэн худалдаа байлаа. Энд тавгийн идээ, гарын бэлэг, үндэсний дээл хувцас, гутал гээд баярын үеэр хэрэглэгддэг бүхэн дэлгэгдсэн байлаа. Үнэ ханшийн хувьд зах худалдааны төвүүдтэй ойролцоо ч зарим иргэд захуудыг бодвол арай өндөр үнэтэй байна гэдгийг хэлж байсан юм.



Үзэсгэлэн худалдааг сонирхож яваа иргэдийн хувьд ихэвчлэн  цагаан сараар ирсэн зочдын гарыг цайлгах үндэсний бэлэгнүүдийн үнэ ханшийг  асууж байлаа.  Харин бэлэгний хувьд  эсгий углааш 5000 төгрөг, зэс аягууд том жижгээсээ хамааран 10-13 мянган төгрөг, цагаан зэсэн аяга 8-93 мянган төгрөг байгаа бол зэсээр хийсэн халбага 15 мянган төгрөгөөр зарагдаж байна. Түүнчлэн түлхүүрийн гэр 5000, арьсан түрийвч 20 мянга, арьсан бээлий 10-15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. 

Хэвийн боов 1500-2800 төгрөгөөр зарагдаж байна    

 Зах худалдааны төв болоод үзэсгэлэн худалдаанууд дээр цагаан сарын хамгийн гол идээ болох хэвийн боов 1500-2800 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байлаа. Тухайлбал, “Суман гүн” компанийн хэвийн боов зүсэлттэй нь 2500-2700 төгрөг, уламжлалт хэвийн боов 2100-2300 төгрөг, гүрмэл боов 2500-2700 төгрөг байна. Харин Архангайн хэвийн боов 2600 төгрөг, гүрмэл боов 2500 төгрөг байна.“Бамбууш” компанийн хэвийн 2200 төгрөг, тахилын боов гурван хосоороо 2700 төгрөг, “Ургах жигүүр” компанийн хэвийн боов 2300 төгрөг, “Алиман сар” компанийн хэвийн боов сингапур шар тостой нь 1500 төгрөг, монгол шар тостой нь 2700 төгрөгөөр зарагдаж байна. Мөн Гандангийн хэвийн боов 2800 төгрөг, тахилын боов 1500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Хэвийн боов зүсэлттэй, зүсэлтгүй, гурилын чанар, хэрэглэсэн шар тосноосоо хамааран ийнхүү өөр өөр үнэтэй байгааг худалдаалагчид хэлэв.Сар шинийн баярын тавгийн суурь еэвэн Архангайнх 22 мянган төгрөг, “Стимо” компанийн гурван багц еэвэн 16 мянган төгрөг, Ургах жигүүр компанийн суурь еэвэн том, жижгээсээ хамааран 2500-12 мянган төгрөгийн өртөгтэй байгаа бол “Бамбууш” компанийн шанзтай еэвэн 1500-12 мянган төгрөгийн сонголттой байна.


Бидний очсон үзэсгэлэн худалдаанууд зочид ихтэй ч худалдан авалт муу харагдав.  Бид үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос энэ талаар тодруулахад “Монголчууд угаас юмыг тулгаж хийдэг зантай. Тийм учраас баяр болоход арав гаруй хоног үлдсэн тул зүгээр сонирхох төдий байна. Ерөнхийдөө бол нээлтээ хийснээс хойш иргэдийн худалдан авалт муу байна. Ирэх долоо хоногоос гайгүй болох байх. Мөн эдийн засгийн өсөлт ч энд нөлөөлж байж магадгүй” хэмээн ярьж байсан юм. 
 
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bolor 2017-02-12 02:54:37
    Tegj hudal medeelel.Erdiin chihertei aaruul 13000 urum 12000-13000 suun aaruul 25000 tai bsan .malchid arai l denduu unetei zarj bn.urd jilse uluu unetei blee
    150.129.143.20
    Мэдэгдсэн Хариулах
  • УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ 2017-02-11 07:49:21
    Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд хүргэж өгч үйлчилнэ. “MEAT EXPRESS FOOD” ХХК Утас:94497709,99940098,94497720
    43.243.161.74
    Мэдэгдсэн Хариулах
  • УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ 2017-02-11 07:39:31
    УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Хөлдүү гулууз өвчүүг монгол аргаар эв...
    43.243.161.74
    Мэдэгдсэн Хариулах
    • УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ 2017-02-11 07:40:52
      УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Хөлдүү гулууз өвчүүг монгол аргаар эв...
      43.243.161.74
      Мэдэгдсэн Хариулах
  • мэдээж 2017-02-10 13:54:55
    мэдээж ш дээ, манайхны өөдгүй хөгийн зан-баяр дөхөөд ирэнгүүүт бүгд барааныхаа үнийг нэмдэг, гадаадын улс орнууд бол бараагаа аль болох хямдруулдаг байтал
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
    • мэдээж 2017-02-10 13:56:26
      тэгээд эдийн засгийн байдал ямар байгаа билээ? би л лав 2014 оноос хойш цалингаа нэг төгрөгөөр ч нэмүүлсэнгүй, гэтэл юмны үнэ байнга нэмэгдэж бна
      202.9.42.140
      Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2017-02-10 02:31:56
    argagvi shvv dee neg n mungu myytai nuguux n umaa vnetei zarj ilvv ix ashig olox geed shynathixsan tegeed l zaragdaxgvi baina daa
    27.123.214.104
    Мэдэгдсэн Хариулах