Ипотекийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна

09:00 цагт: Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн ТЕГ-ын 8 давхарт болно.

09:00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд ХЗДХ-ийн Сайд С.Бямбацогт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үүрэг чиглэл тавина.

09:00 цагт: “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд хэрэглэгчийн өргөдөл гомдлыг барагдуулах, иргэдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд хорооны нийгмийн ажилтны үүрэг ролийн талаар ШӨХТГ-аас нийслэлийн хороодод зориулсан сургалт болно.

09:00 цагт: Монгол улсын авто замын салбарт тулгамдаж буй асуудлыг тодруулах, түүнийг оновчтой шийдвэрлэх арга замыг судлах хүрээнд авто замын салбарт ажилладаг инженер техникийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгэм болон салбарынхаа хөгжил дэвшилд оролцох оролцоог сайжруулах, орчин үеийн техник технологийн шийдлийг өөрийн байгууллага болон салбарт нэвтрүүлэх ажлыг дэмжих, судалгаа шинжилгээний ажилд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилготой "АВТО ЗАМЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ 5 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААН" Зам Тээврийн Хөгжлийн Яамны өргөтгөлийн хурлын зааланд болно.

09:00 цагт: Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын хуралдаан болно.

09:30 цагт: Holiday Inn зочид буудлын хурлын танхимд "Өсвөр үеийн бэлгийн болон нөхөх үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" сэдвээр төрийн байгууллагууд, ТББ, хувийн хэвшил, сайн дурын байгууллагуудын төлөөллүүдийн оролцсон семинар болно.

09:30 цагт: Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордын Их танхимд болно. Энэхүү чуулганд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл 600 гаруй ахмад настан оролцох ба холбогдох яамд, Ахмадын холбоо илтгэл, мэдээлэл хэлэлцүүлж, ахмадуудын санал, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгаж ажиллах юм.

10:00 цагт: Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхийн эдийн тээвэрлэлтийг ОУ-ын жишигт нийцүүлэн Орос болон Хятад улсруу Монгол Улс стандартад нийцсэн бүх төрлийн тээвэрлэлт хийх болсон тухай “Хөдөө аж ахуйн бирж”,” Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл хийнэ.  Хаана: Багшийн дээдийн урд байрлах UBH center-т Хөдөө аж ахуйн биржийн Хурлын танхимд

10:00 цагт: Арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Монголбанкны байранд болно.

10:00 цагт: Хөдөө аж ахуйн биржээр дамжин зах зээлд нийлүүлэгдэж буй хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн тээвэрлэлт, логистикийн нэгдсэн системийг Монгол Улсын нийт аймаг, хотуудад бий болгох хүрээнд монголын ачаа тээврийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

11:00 цагт: Шадар сайдын өрөөнд Баяр, наадмын комиссын хуралдаан болно.

11:00 цагт: Монгол Тулгатан ТББ-аас "Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе" аяныг эхлүүлж байна. Аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан Зууны Мэдээ сонины хэвлэлийн бага хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Академич Ж.Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс”  VII ботийн нээлт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр (Офицеруудын ордны замын урд 4 давхар саарал байр)-ны 4 давхарын хурлын танхимд болно.

13:00 цагт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "2016 оны Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байр

14:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд гялгар уутны хэрэглээнээс татгалзах уриалга, "Гялгар уутгүй өдөр"-ийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон төрийн бус байгууллагын удирдлагууд оролцоно.

16:00 цагт: Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт, төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Хонх дарж, хаалга тогшъё" хөдөлгөөн өрнүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн зааланд өдөрлөгийн арга хэмжээг Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулна.

Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдэвт хурлыг Монголбанк, Монгол Улсын Их Сургуультай хамтран зохион байгуулна. Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болох уг хуралд тус хүрээлэнгээс хийсэн сүүлийн үеийн хэд хэдэн судалгааны үр дүнг танилцуулж, дүгнэлт хэлэлцүүлэх юм.  

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.